• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

116 АЙЛЫН ГЭР НУРЖ, ХАШАА, БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ХУУЛАРСАН ЗЭРЭГ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ

admin by admin
07/25/2025
in Нийгэм
0
116 АЙЛЫН ГЭР НУРЖ, ХАШАА, БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ХУУЛАРСАН ЗЭРЭГ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ
Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсаны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Тодруулбал;
🔶Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20 хашаа, 3 байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомнууд болон хүлэмж нурж, үерийн далан сэтэрч, 5 айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, аюулгүй болгосон. Мөн Уулбаян суманд 11 гэр, 1 зөөврийн сууц, Түмэнцогт суманд зөөврийн сууц нурж, 2 автомашины салхины шил хагарсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
🔶Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар 21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхины хурд 25-33 м/с хүрч салхилсаны улмаас Аргалант суманд- 7, Баянхангай суманд-36, Лүн суманд-13, Эрдэнэсант суманд-2 буюу нийт 58 айлын гэр, 13 хашаа нурж, 16 автомашины салхины шил хагарсан мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор аймаг, орон нутгаас ажлын хэсгүүд ажиллаж байна.
🔶Нийслэл хот орчмоор хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүссэний улмаас СБД-т 1,СХД-т 4, нийт 5 байшингийн дээвэр хууларсан, СХД-т 28, Чингэлтэй дүүрэгт 1, ХУД-т 2 буюу 31 гэр нурсан, СХД-т 1 иргэн гэрт дарагдсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, аюулгүй болголоо.
🔶Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт 3 байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, eсны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүллээ.
https://nema.gov.mn/post/167595
Previous Post

Бөхийн өргөөний нээлтийн барилдаанд Г.Өсөхбаяр аварга түрүүлснийг бэлгэшээн эмээ нь Өсөхбаяр гэж нэр хайрлажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • 116 АЙЛЫН ГЭР НУРЖ, ХАШАА, БАЙШИНГИЙН ДЭЭВЭР ХУУЛАРСАН ЗЭРЭГ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ БҮРТГЭГДЛЭЭ
  • Бөхийн өргөөний нээлтийн барилдаанд Г.Өсөхбаяр аварга түрүүлснийг бэлгэшээн эмээ нь Өсөхбаяр гэж нэр хайрлажээ
  • ХӨСҮТ-ийн шинэ барилгын ажил Төв аймгийн Сэргэлэн суманд эхэлжээ
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг хүндэтгэн төрийн зоог барилаа
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.