Ардын дууч Даваагийн Бурмаа ааш гэж бурам шиг, ямар ч дууг эвлэгхэн сайхан дуулчихдаг, донжтой сайхан бүсгүй. Увс нутгийн “боодогтой сэвгэр”-үүдийн нэг тэрээр 14 хүүхэдтэй өнөр өтгөн айлын отгон охин. МУИС-ийн Ардын урлаг судлалын ангийг дориун дүнтэй дүүргэсэн, баруун зүгийн нутгийн сүрхий сэвгэрүүдийн нэг. Ардын дууч Бурмааг багын найз Насандэлгэр нь Увс аймагтаа байх үе, 10 хэдхэн настай багаас нь эргүүлж, араас нь уйгагүй хөөцөлддөг байж. Харин нутгийнхаа мисс Бурмаа өрөөсөн нүдээрээ ч хардаггүй, зугтдаг байсан гэдэг. Насандэлгэр Бурмаа хоёр хоёулаа хотод оюутан болж ирээд Насандэлгэр Бурмаагаа бас л эргүүлсээр явсан ч гавьтай амжилт олоогүй гэнэ. Аргаа барсан Улсын начин Насандэлгэр тэгсгээд холдож, Бурмаагийн араас өглөө оройгүй нэхэл дагал болохоо больжээ. Ардын дууч Д.Бурмаа Улсын харцага Батбаатар хоёр ах дүүсийн хүүхдүүд. Батбаатар харцага, начин Насандэлгэртэй хамтдаа бэлтгэл хийж, улсын начин горилж явсан нэг үеийн залуучууд. Нэг өдөр Батбаатар харцага хамаатныхаа охин үеэл Бурмаадаа Насандэлгэр өөр найз охинтой болсныг дуулгажээ. Хэдэн жил нэхэл дагал болоход нь нүүр өгөөгүй ч чамгүй их дассанаа мэдсэн Бурмаа найз охинтой болсон гэхэд нь хүнд хүлээж авч, дотроо их харамссан гэдэг. Тиймээс Бурмаа тэр даруйдаа Насандэлгэрийн бэлтгэлээ хийж байсан зааланд нь гүйн очиж “Яг одоо чи надтай суувал суу” гэж хэлчихээд буцаад гүйчихэж. Насандэлгэр начин ч сайтар бодож, тэгтлээ гүнзгий дотносож амжаагүй байсан найз охиноосоо салж, нутгийнхаа охин Бурмаатай найзалжээ. Хосууд удаа ч үгүй гэрлэсэн. 10 гаруй жил ханилсан хосууд одоо хүү, охин хоёртой сайхан гэр бүл болсон, Монголын сайхан гэр бүлүүдийн нэг. WWW.TAIZ.MN
Discussion about this post