• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Такамисакари Сейкэн: Олны танил байна гэдэг сайхан ч хүч тамиргүй бол сумод эзлэх орон зайгүй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/11/2021
in Гадаад мэдээ, Хүмүүс
0
Такамисакари Сейкэн: Олны танил байна гэдэг сайхан ч хүч тамиргүй бол сумод эзлэх орон зайгүй
“Эн Эйч Кей” телевизийн нэвтрүүлэгч Фүжи, Такамисакари Сейкэнтэй хөөрөлдсөнийг орчуулан хүргэж байна.
Фүжи:- Сумо бөх болоод хичнээн жил болж байна вэ?
Такамисакари:- Арван настайгаасаа барилдаж эхэлсэн. Сонирхогчийн сумо үеэ тооцвол 23 жил болж байна даа.
 Фүжи:- Яагаад барилдах болсон юм бэ?
-Бие өсгөлүүн, том байсан болоод ч тэр үү ангийн багш сумогийн секцэнд орох уу гэсэн.
-Бага сургуулиас сумогийн секц байна гэдэг Аомори аймгийн уламжлалт онцлог юм даа…
-Одоо эргээд санахад сумо бөх болох бүх боломж нь цогц бүрэлдсэн хамгийн сайхан баялаг орчинд байж дээ гэж бодогддог юм. Сумогийн секц сургуулиас санхүүждэг болохоор дуртайдаа ч биш янз янзын гоё хоол гэдсээ дүүртэл иднэ, хааяа шарсан махны ресторанд очдог нь сайхан. Түүнд нь л сэтгэл татагдаад байдаг байлаа.
-Тэр үеэс л суга суга дээшилсээр Дунд сургуулийн ёкозуна болоо биз дээ? -Сумогийн улсын аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсандаа л баярлаж байтал бүр Дунд сургуулийн хэмжээнд аварга болчихсонд Итаянаги нутгийнхан маань бөөн баяр хөөр болцгоож байсан юм. -Аомори аймагт хүчтэй бөх олныг ч хэлэх үү, тэдний дундаас үзэлцэж аврага болсон болохоор баярлах нь аргагүй биз дээ.
-Харин тиймээ. Ваканосато, Бүшюяма зэрэг олон хүчтэй бөх байсан.  Бага сургуулиас л Ваканосатотой цуг барилдаж байсан.
-Бяртай олон бөхийн дундаас хамгийн хүчтнээр тодорсон доо…
 -Аа… үгүй, үгүй. Азтай л байсан байх. Дунд сургуулийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд шалгарсан бөхчүүдтэй барилдаж байхдаа нэг л сайн учраа олохгүй байлаа. Харин шөвгийн тэмцээнд хамгийн сайн, гаргуун мэхээ хийж чадсаныгаа л аз гэж боддог юм.
 -Ахлах сургуульд ч хүчтэй байсан биз дээ?
-Аагархан, омгорхож байгаад кейко хийтэл юу ч үгүй, навсайтлаа хожигдож байсан үе ч бий.
-Ингэж Ахлах сургуулиа төгсгөөд “Ниппон” Их сургуульд элсэж, Сонирхогчийн сумогийн Ёкозуна болсон явдал бол…
 -Түрүүлсэн яг тэр агшинд нүдэнд минь юу ч харагдахгүй, зог тусч байсан шүү.
 -Танай гэрийхэн алимны аж ахуй эрхэлдэг, хоёр ах чинь толгой сайтай, мундаг гэж сонссон.
-Хоёулаа нэртэй их сургууль төгссөн. Толгой сайтай, спортод ч гайгүй, царай зүс сайтай харин би огт эсрэгээрээ байсан юм. Толгойгоороо тэднийг гүйцэхгүй болохоор ганц чаддаг энэ сумогоороо л явъя гэж бодсон.
-Өнөөдөр таныг Сумогийн холбоо ард түмний дунд татаж, хөгжөөн баясгаж байгаа чухал бөхчүүдийн нэг гэж би үзэж байна.
-Сумогийн холбоог тулж, түшье гээд тэгж их онцгойлсон юм байхгүй л дээ. Чадах юмандаа бүх анхаарал, хөлс хүчээ л зориулъя гэж бодсоноос цаашгүй. Би Сумогийн холбоог авч яваа шүү гээд сайрхаад байх юм алгаа.
-Тэглээ ч сумогийн шүтэн бишрэгчдийн уухай, хурсан олны алга ташилт дэвжээн дээр гарах мөчид онцгой байдаг биз дээ?
 -Тэгэлгүй яахав. Олны өмнө хүндтэй, нэртэй байна гэдэг баярламаар сайхан ч бөх хүний хувьд илүү хүчтэнээ давчихаад явж байхад үгээр илэрхийлэхийн аргагүй баярладаг даа. Жинхэнэ бяр чадалгүй л бол хичнээн олны танил байгаад ч сумогийн ертөнцөд эзлэх орон зайгүй болно шүү дээ.
 -Хамгийн сэтгэлд үлдсэн барилдаанаа дурсвал…
-Таканохана ояагататай барилдсан явдал юм. Дөнгөж санякү болоод байж байтал оноолт таарсан юм. Тэр үед Таканохана багш жил гаруй амраад эргэж ирсэн анхны башёд эхний өдөр таарсан бөх нь би боллоо гэж сонсоод тэр шөнөдөө зүрх дэлсээд, нойр ч хүрэхгүй хөрвөж хоносон.
-Тэр үеийн байдал одоо хүртэл санагддаг уу?
-Дэвжээ лүү очих замаар явахад нэг л аймаар, чих дүнгэнээд ч байгаа юм шиг нэг л эвгүй, хачин сонин мэдрэмж төрж байсан. Дэвжээн дээр гараад бол хүчтэй хүн учраас шууд л дайраад ор гэж хэлүүлж байсан учраас дайрч ороод л мөргөлдсөн. Унасан ч хүршгүй өндөр оргилд байдаг тэр агуу хүнтэй хүч үзсэн нь миний хувьд зүүд зэрэглээ шиг л санагдсан.
 -Таканохана эргэн ирж, барилдаагүй бол оноолт таарахгүй байсан байх нь ээ.
 -Эргээд санах төдийд л хүйтэн хөлс чийхардаг юм. Дээрээс доошоо бүр хөлийн хурууны үзүүр хүртэл чимчигнээд хөшөөд ч байгаа юм шиг мөч урьд нь бараг байгаагүй болоод ч тэр юм бол уу.
-Такамисакари гэхээр дэвжээн дээр барилдахаасаа өмнө нөгөө содон хөдөлгөөнөө хийдэг гэдэг нь сэтгэлд буудаг. Дээхнэ бол өнөөгийх шиг ингэж сүртэй хийдэггүй байсан шиг санагдаад байна…
-Эхлээд хамгийн түрүүнд гараа зангидаж байгаад нүүрээ цохидог байсан юм. Ингээд байвал толгойнд шок өгдөг гэж сонссоноос хойш бие лүүгээ цохиж, гараа хөдөлгөж, ер нь янз янзын хувилбар боддог л доо.
 -Үзэгчдийн анхаарлыг татах гэж зориуд тэгж байгаа юм биш үү?
-Тийм биш ээ. Анхаарлаа бүрэн төвлөрүүлж, өөрийгөө зоригжуулах гэсэн дээ л.. Дайрч ороод л давахын тулд наад захын чаддаг юмаа хийж байгаа нь тэр.
-Барилдахаас халширч, айж эмээх тохиолдол гарах уу?
 -Айхгүй гээд бат шийдсэн ч яг дэвжээн дээр гарах болохоор сандардаг. Гэлээ ч айдас хүйдэст автахгүйн тулд л тэр “хөдөлгөөн”-ийг хийж өөрийгөө зоригжуулдаг юм.
 -Дэвжээн дээрээс халширч зугтмааргүй байна гэж та хэллээ. Халз тулалдаанаас дайжна гэж сумод ямар ч гэсэн байхгүй биз дээ?
 -Тулж байгаа бөхдөө ч мэдээж эвгүй, бүдүүлэг юм. Өөрөө ч шалдаа буусан хэрэг болно. Ингэж давлаа ч нэг л утгагүй, өөрийгөө лав өршөөж чадахгүй.
-Сумо бөх болоод удах тусам үе чацуутан бөх Чёодатайкай, Точиазума нар зодог тайлаад л… эргэн тойрных тань болиод байхад ирээдүйнхээ тухай бодно биз дээ?
-Тэгэлгүй яахав. Хэзээ нэгэн цагт зодог тайлах үе ирнэ. Цаг нь болохоор ёс төртэй халаагаа өгнө. Гэхдээ тэгж амархан бууж өгөхгүй ээ. (эрс шидэмгий хэлсэн)
 -Гучин дөрвөн нас хүрлээ. Эр бяр тэнцэж, ид хав нь ханасан үе ирлээ гэж хэлж болох уу?
 -Тийм л дээ. Гэхдээ сэтгэлээрээ залуу байя гэдэг юм. Сумо бөхийн хувьд дадлага туршлагаараа гэдэг ч хамгийн чухал нь сэтгэл санаа гэж боддог. Хобби эсвэл дуу хөгжим ч юм уу, сүүлийн үед “моод”-онд орж байгаа шинэ дуу сонсож, шинэ зүйл рүү тэмүүлэх ч юмуу юутай ч сэтгэлээрээ залуу байх юмсан.
 -Кейко хамт хийлцдэг ахмад бөхчүүдийн нэг Кайёо элит зэрэглэл болох макүүчи зиндаандаа 100 гаруй башёд барилдаад байна.
-Адилхан бөх хүний нүдээр харахад ч Кайёо бол аварга мангас гэж санагдана шүү. Энгийн үедээ биеэ гамнаж байгаад барилдах үедээ ана мана үзэлцдэг болохоор хувийн зохион байгуулалт сайн гэсэн үг шүү дээ.
 -Кайёо бөхийг гүйцэж түрүүлэхийн төлөө танд амжилт хүсье
-Би одоо макүүчи зиндаанд тавин хоёр дахь башёдоо барилдаж байна. Зуугаас илүү башёд барилдана гэвэл найман жил орчим хугацаа шаардагдана.
-Чадна биз дээ?
-Цаашаа найман жил үргэлжлүүлнэ гэвэл дөчин нас гараад явчихна. Хүсэл байвч бие минь дийлэхнэ үү. Бэртэл авахаас өмнө бол биеэ төдийлөн тоодоггүй байжээ. Ингэж байгаад л эдгэчихнэ гэж амархан боддог байсан. Гэтэл үгүй юм байна. Яг үнэнийг хэлэхэд гэмтэл эдгэсний дараа бол хэзээ нэгэн цагт болихоос хойш энэ муу биеийг яасан ч яадаг юм. Хүнд бэртээд ч хамаагүй эцсээ хүртэл үзэлцэж байгаад болиноо гэж боддог болсон шүү гээд инээж байлаа.
 ОРЧУУЛСАН Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ WWW.TAIZ.MN
Previous Post

МУСТА Х.Энхтайван: Эрчүүд гар зөрүүлснээс болоод Ганц худагт хоёр хоног хонож үзсэн

Next Post

Т.Аюурсайхан: Намын албан тушаал аваад намын нэрээр хөлжсөн ч намдаа тус нэмэр болохгүй зугтаасан хүмүүсээс болж бид ялагдсан

Next Post
Т.Аюурсайхан: Намын албан тушаал аваад намын нэрээр хөлжсөн ч намдаа тус нэмэр болохгүй зугтаасан хүмүүсээс болж бид ялагдсан

Т.Аюурсайхан: Намын албан тушаал аваад намын нэрээр хөлжсөн ч намдаа тус нэмэр болохгүй зугтаасан хүмүүсээс болж бид ялагдсан

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.