Монголчууд 70 жил Орос ах нар гэж сүжирч явсан ч, үнэн хэрэгтээ бид дарлуулж явсан байна гэж үзэгсэд олон. Харин Орос ах нарыг дагаснаараа Азийн бар, баян орон болох Япон, Солонгос, Сингапураас илүү гарсан “баавар”-тай дуурийн театртай, дуурийн дуучин, балетын бүжигчидтэй болж үлдсэн. Энэ нь ёстой Орос ах нарын буян. Одоо Чайковский, Глинкийн наадамд монгол дуучид л аваргалж байна. ДБЭТ, Э.Амартүвшин, Сайнбаяр, Хүрэлбаатар гэсэн хэдэн сайхан эрэгтэй дуучидтай. Агуу Загдсүрэн, Уртнасан, Жавзандулам, Долгор, Мөнхшүр нарын орыг залгах олон сайхан залуу эмэгтэй дуучидтай болсон. Дуурийн театрын өнгө, гэрэл гэгээ болсон С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа, Ө.Уянга, Ш.Наранчимэг, том жижиг Туяа, Арюна зэрэг авъяаслаг дуучин бүсгүйчүүд байна. Саяхан Ө.Уянга МУГЖ болсон. Мөн Б.Эрдэнэтуяаг гавьяат авах цаг нь болсон гэж үзэгчид үнэлдэг. Монголын сонгодог урлагийн сор болсон сайн дуурийн дуучин, сайхан бүсгүйчүүдийн ховор зургийг уншигчиддаа толилуулж байна. WWW.TAIZ.MN
Discussion about this post