Нэртэй зохиолч Д.Урианхай гуайн гэргий манайх анхны загвар өмсөгч бүсгүй гэж тооцогддог. 1970 оноос хойш 40 гаруй жилийн түүхтэй загварын ертөнц харьцангуй сайн хөгжиж байгаа салбар. Сүүлийн охид загвар өмсөгч болохыг мөрөөдөх нь их болж, олон шинэ нүүр царай ч гарч ирсэн. Гэхдээ л “Топ” Болормаа, Э.Одгэрэл хоёрыг гүйцэх нэр хүндтэй, сайн загвар өмсөгч гарч ирээгүй л байна. Нас нь дөч хол гарсан Одгэрэл загварын тайзан дээр гараад ирэхээр 18 настай охидоос огт ялгагддаггүй. Харин Топ Болороо тайзан дээр гарахаасаа илүү сургалт явуулж, загвар өмсөгч бэлдэх талдаа түлхүү анхаардаг. Ерээд оны эхээр гадны загварын агентлагийн төлөөлөгч Монгол анх удаа ирж, тухайн үед загвар өмсдөг охидыг сонгон шалгаруулж, гадаадад загвар өмсөгчөөр бэлдэж нэрд гаргахаар ажиллаж байсан гэдэг. Тэд Топ Болороог сонгож европ руу авч явахаар болжээ. Удалгүй Топ Болороог авахаар ирэхэд Д.Болормаа жирэмсэн болчихсон, хүнтэй суухаар зэхэж байж. Гадаадын агентлагийг төлөөлж ирсэн хүн “Монгол охид ямар эрт хүнтэй суудаг юм бэ. Энэ охин гадаадад гарч загвар өмссөн бол юм дуулгах байсан юм даа” Топ Болороогийн өмнөөс харамсаж халагласаар буцсан гэдэг. Д.Болормаа 1997 онд Азийн топ модель болсон. Тиймээс ч 97 гэсэн тоог шүтэж, гар утас, машиных нь дугаар 97-97 гэсэн тоотой байдаг. Топ Болормааг төр засаг ч илүү үзэж, Алтан гадас одонгоо энгэрт нь зүүж өгсөн. Харин Одгэрэл шавь бэлдэх загварын агентлагаа нээгээгүй, бэлтгэл хийхдээ ч бусад загварын охид байхгүй үеэр ганцаараа ирж сургуулилт хийчихээд гараад явдаг гэдэг. WWW.TAIZ.MN
Discussion about this post