• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХАТАГТАЙ Д.ТУЯА ГЭРЭЭСЭЭ 200 САЯ ТӨГРӨГ АЛДСАН ГЭНЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/10/2021
in Шар мэдээ
0
ХАТАГТАЙ Д.ТУЯА ГЭРЭЭСЭЭ 200 САЯ ТӨГРӨГ АЛДСАН ГЭНЭ

Монголын халаасны хулгайчууд хүний халааснаас юм суйлахдаа дэлхийд зальжин луйварчнаараа алдартай цыгануудаас нэг их дутаад байхгүй “өндөр” чадвартай. Бас орон байрны хулгай гэж нэршсэн хулгайч бий. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд л гэрээсээ эд зүйлээ алдаж үзээгүй хүн ховор. УИХ-ын дэд дарга ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан том дарга Бямбадоржийн гэрт хулгай орж хамаг мөнгөн аягыг нь хулгайлчихаад, хайлуулаад зарчихсан хэрэг гарсан. Цаашлаад гэрээсээ эд зүйлээ алдсан УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд олон, бүр төрийн ордны өрөөнөөсөө эд зүйлээ алдсан хүн ч бий. Тэгэхээр манай хулгайч нар “эрхэлсэн ажил”-даа ямар гарамгай болох нь мэдэгдэнэ. Саяхан Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатарын нууц хүүгийнд хулгай орж монгол мөнгөөр хагас тэрбум давсан мөнгийг нь хулгайлан авсан ч тэр сейфийг нь онгойлгож чадалгүй хог дээр хаясан хэрэг мандсан.  Энэ дуулианы гороор Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатар хоригдон шалгагдаж байгаа. Мөн л Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Д.Туяагийн гэрт хулгай орж 200 сая төгрөгийг нь аваад талийсан. Зарим эх сурвалжууд экс гишүүн Д.Туяагийн гэрээс 400 сая төгрөг алдагдсан гэх юм билээ. Алдсан хүн 10 тамтай болохоор мөнгөө алдсан хатагтай Д.Туяа ганц охиныхоо нөхөр болох залуу, хүргэнээ хүртэл хулгайд сэрдэж, юм юм л болсон. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалган эрүү үүсгэсэн. Манай Цагдаагийн байгууллагынхныг сайнаасаа саараар нь дууддаг ч гэмт хэргийн илрүүлэлт үнэхээр сайн, тиймдээ ч хэдэн зуун сая төгрөгийг нь хулгайлсан эзнийг нь олж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч одоогийн УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ хэргийг нам дарахыг оролдон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өөрөө биеэрээ  морилж ирэн, энэ хэргийг хааж өгөхийг хүссэн тухай сураг гардаг. Ямартаа ч экс гишүүн Д.Туяагийн гэрээсээ мөнгө алдсан гэх хэрэг прокурор дээр очоод хэрэгсэхгүй болсон аж. Манай хуулинд 20 саяас дээш мөнгөний гүйлгээг хянадаг. 500 сая гаруй төгрөг алдсан сайд асан Хүрэлбаатарыг үүнээс улбаалж хорьж шалгаж байгаа. Харин Д.Туяа гишүүн их азтай аж. Гэхдээ Д.Туяа гишүүн Монголын тэргүүн баяны гэргий байсан, хувьдаа томоохон бизнестэй байсан болохоор гэрээсээ 200 сая төгрөг алдсан нь   хэн ч гайхаад байх юм биш, энэ мөнгө экс гишүүн Д.Туяад ч,  УИХ-ын гишүүн О.Содбилэгт ч байх ёстой “нормал” мөнгө гэж үзэгсэд олон.  Тиймээс Эрүүл мэндийн сайд асан Хүрэлбаатар шиг шалгагдаагүй их азтай гэж ярилцаж байна. WWW.TAIZ.MN 2013 он

Previous Post

“Топ” Болормаа, Э.Одгэрэл хоёрын хэн нь илүү вэ?

Next Post

“Нэгэн зүгт”-ийн Заяа хүүхний тэнгэртэй

Next Post
“Нэгэн зүгт”-ийн Заяа хүүхний тэнгэртэй

“Нэгэн зүгт”-ийн Заяа хүүхний тэнгэртэй

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.