Төсвийн мөнгийг үрлэгэн зарцуулдаг нь Хэнтий аймагт 4-5 тэрбумаар барьсан Андлалын өргөөнөөс илт харагдана. Сүүлийн үед аймгуудад бассейн барих “мода” дэлгэрчээ. Хонгор нутгийн хүүхэд залуусын хөгжил, оролцоо, эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор 2019 онд Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ нь нийт 8,7 тэрбум төгрөгийн төсөвт өотөг бүхий тус барилга зураг төсөв, санхүүжилтийн хүрээнд 3 жил дамнан баригдаж байгаа. Одоогоор УСАН БАССЕЙН БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА гэж мэдээлжээ. Гүйцэтгэгч “РМБ” ХХК-ийн зүгээс усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг 2021 оны 12 дугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэхдээ 8,7 тэрбумаар баригдаж байгаа цогцолбор гэхэд архиктер дизайн, хэлбэр хийцийн хувьд ч гологдож байна.
Мөн энэ 2021 онд Дорнод аймагт 9,9 тэрбумаар усан бассейн барихаар болсон нь эрх баригч Ардын намыг дагагч залуусыг баярлуулж, харин иргэд ийм их төсөвт өртгөөр дэмий ажил хийлээ, хатуухан хэлэхэд “шээсний сав” болно гэж шүүмжилж байна.
Discussion about this post