• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Ковидгүй зуны төлөө” уриат аянд Д.Сумьяабазар, Ж.Дамдинцэрэн нар 358 сая төгрөг зарцуулж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/07/2021
in Онцлох мэдээ, Улс төр
0
“Ковидгүй зуны төлөө” уриат аянд Д.Сумьяабазар, Ж.Дамдинцэрэн нар 358 сая төгрөг зарцуулж байна

Эрх баригчид социализмын үе шиг ард иргэдийг “гэрэлт сайхан” ирээдүйгээр угжин тайвшруулах арганд эргэн оржээ. Саяхнаас цахимд гэнэтхэн “Ковидгүй зун” хэмээн давлагаалах болсон. УОК, НОК-ийн авч байгаа арга хэмжээний ачаар 6-р сарын 1 гэхэд аюулт өвчнийг бүрэн ялаад, ард иргэд нийтээрээ хөдөө гадаа аялж, хот хүрээгүй наадамлаж цэнгэлийн дээдийг эдлэх гэнэ. Гэсэн ч вакцин татан авалтад гарсан саатал, өвчлөлийн буурахгүй байгаа өндөр үзүүлэлт, нас баралтын их тооноос харахад энэ зундаа ковидаас салахгүй нь тодорхой боллоо. Дээр нь эрх баригчид вакцины талаар зөрүүтэй мэдээлэл цацаж, олон төрлийн вакцин зэрэг оруулж ирсэнээс иргэд тодорхой нэг вакцин хийлгэхээр хүлээж саатах зэргээр дархлаажуулалтын хурд огцом саарсан.  Ковидын  тэлэлт, түүнээс үүдсэн айдас улам нэмэгдэж байгаа энэ үед эрх баригчид олон нийтийг сатааруулах олон арга хэмжээ авч эхэлжээ.

 Үүний нэг нь Д.Сумьяабазарын 2020-2024 оны төлөвлөгөөт ажлын нэг болох “Хотын соёл” аян. Энэ аянд нийтдээ 358 сая төгрөг зарцуулах болсон цар тахлын энэ хүнд үед асар их мөнгө бөгөөд цаг үеэ олоогүй ажил гэхэд болно.  Аян нь “Ковидгүй зун” уриан дор явагдаад эхэлжээ. Гэтэл өдгөө хотын соёлыг дэлгэрүүлэхэд бус харин ковидтой тэмцэхэд, иргэдээ дэмжихэд энэ хөрөнгийг зарцуулах ёстой баймаар. Төсвийн задаргааг харвал,  хотын соёлд уриалах нэг минутын 50 контент хийхэд л 75 сая төгрөг зарцуулах юм байна. Үүний оронд  цаг үеэ мэдрээд дархлаажуулалтанд хамрагдахыг уриалсан контент хийвэл илүү үр дүнтэй. “Ковидгүй зуны төлөө хамтдаа” долоон цуврал нэвтрүүлэг хийхэд бас л их хэмжээний хөрөнгө болох 70 саяыг зарцуулахаар болжээ. Энэ мэтээр зөвхөн видео контентийн зардалд 244 сая төгрөг үрээд эхэлсэн. Хотын дарга Д.Сумьяабазар саяхан “хотын хөгжлийг хараад яана даа” хэмээн харуусдагаа хэлсэн. Харин иргэд энэхүү цар тахлын хүнд үед  “Хотын соёл” , “Ковидгүй зуны төлөө” аянд зарцуулах их мөнгийг хараад “яана даа” гэж хэлмээр болж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганнибал  өнгөрсөн нэг жилд төр засгаас ковид-19 цар тахлын эсрэг хийсэн “нүсэр” тэмцлээс “Хатан ээж” дуу, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарыг бүхнийг ялагч комикс баатрын дүрээр зурсан хүүхдийн зураг л үлдсэн гэж онож хэлсэн юм. Тэгвэл 358 сая төгрөгийн өртөгтэй “Ковидгүй зуны төлөө” уриат аянаас Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгийн хийлгүүлсэн хэдэн видео контент л үлдэх байх даа.  Энэ их хөрөнгийг үр ашиггүй зарцуулаад дуусахаас өмнө аянг зогсоох хэрэгтэй.

Previous Post

“Эрүүл явбал улсын наадмыг үзнэ”

Next Post

Бельги эр дур мэдэн хилийн баганыг өөрчилж Францаас 2,2 м газар хумсалжээ

Next Post
Бельги эр дур мэдэн хилийн баганыг өөрчилж Францаас 2,2 м газар хумсалжээ

Бельги эр дур мэдэн хилийн баганыг өөрчилж Францаас 2,2 м газар хумсалжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.