Улстөрч, УИХ-ын дэд дарга, Зам тээврийн сайд асан Г.Батхүү агсны дүү П.Батсайхан манай бизнесийн хүрээнд нэр хүндтэй, өнгө төрхийг нь тодорхойлдог сайн бизнесмэн. Төрсөн дүү П.Батчимэг нь улс төрд амжилттай явж, хэд хэдэн удаа НИТХ-д сонгогдсон. П.Батсайхан улс төрд орвол нэр нүүртэй эрхэм ч бизнесээсээ холдоогүй. П.Батсайхан, гэргий Алимаа нар хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй гэрлэсэн. Том хүү Б.Гантиг нь ээж Алимаагаа, охин Б.Цацрал аав П.Батсайханаа даган ирж нэг гэр бүл бий болгожээ. Дундаасаа хөөрхөн ихэр хүүхэдтэй. “Шунхлай”-н Батсайханы ууган хүү Б.Гантиг гадаадад их сургууль төгсөж ирээд Монголбанкинд удаан ажилласан, төрийн албанд мэргэшсэн албан хаагч. Тэгвэл саяхан Б.Гантиг аав ээжийнхээ бизнест нөлөөтэй оролцож, АПУ ХК-ийн Стратеги хариуцсан дэд захирал болсон байна. Энэ нь 90 оноос гараагаа эхэлсэн манай үндэстний хөрөнгөтний хүүхдүүд, аав залгамжлагчид гэр бүлийнхээ бизнест оролцож, бизнес 2 дугаар үедээ шилжиж байна гэсэн үг.
Мөн өдий хүртэл албан ёсоор гэрлээгүй Б.Гантиг найз бүсгүйтэй болжээ. Түүний эхнэрийг Б.Биндэръяа гэдэг. Тэрээр нэгэн чимэглэлийн компанийн үүсгэн байгуулагч. Тиймээс гэрийнхээ интерьерийг өвөрмөц хийсэн гэдэг. Залуу хос 2014 оноос хойш болзож, 2019 онд нэг гэртээ орсон аж.
Хачирхалтай нь Б.Гантиг Монголын хамгийн том компанийн захиралын хүү гэхэд одоог хүртэл хурим найр хийгээгүй. Тэрээр 36 настай. Эхнэртэйгээ танилцахаас өмнө Б.Гантиг Өнөрөө гэдэг сайхан бүсгүйтэй удаан хугацаанд үерхэж, гэрлэхдээ тулсан гэвч тэдний дундуур мисс Эрдэнэ-Очирын Сэлэнгэ орж ирснээр хосууд хоёр тийш болсон гэдэг.
Discussion about this post