• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

С.Баасанхүү: Өнөөдөр хамгийн өндөр цолтой бөгөөд өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай. Өдгөө 97 настай

МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЖ ЭХЭЛСНИЙ 77 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

admin by admin
04/26/2021
in Нийгэм, Онцлох мэдээ, Ярилцлага
0
С.Баасанхүү: Өнөөдөр хамгийн өндөр цолтой бөгөөд өндөр настай нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай. Өдгөө 97 настай
Манай улс жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ түүхт өдрийн талаар “Монгол генерал” төвийн тэргүүн, доктор, профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүүтэй ярилцлаа.
-Эрхэм хошууч генерал танд “Монгол генералын өдөр”-ийн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж яваа төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж байгаа болон бэлтгэл, чөлөөнд буй генералууддаа “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг “Монгол генерал төв”-ийн тэргүүний нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
-Энэ түүхт өдрийн онцлогийн талаар ярихгүй юу?
-Өдгөөгөөс 77 жилийн өмнө буюу 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд “Генерал” хэмээх цэргийн дээд цолыг анх удаа олгосноос хойш жил бүрийн энэ өдрийг алтан мөрдэстнүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ нь эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй бүрэн эрх, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн тэднээр бахархах, хүндэтгэн дээдлэх, дайчин уламжлалыг нь үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэгддэг юм. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас хамаараад төвлөрсөн уулзалт, хүндэтгэлийн арга хэмжээ, цэрэг-эх оронч яриа, таниулгыг хийх боломжгүй байна. Гэсэн ч бид зүгээр суусангүй цахим уулзалт болоод алтан мөрдэстнүүдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан сурталчлах, цахимаар яриа таниулгыг нь олон нийтэд түгээх ажлыг гүйцэтгэж байна. Ажил, амьдралынх нь туршлага, туулж өнгөрүүлсэн замналыг нь залуу, хойч үеийнхээ оюун санаанд бага ч атугай шингээе гэж зорьж, хууч дэлгэсэн ярилцлагуудыг нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа юм.
-Төлөвлөгөө ёсоор энэ жил аль байгууллага хариуцаж байгаа вэ?
-БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ИНЕГ гэсэн найман байгууллага алтан мөрдэстнүүдээ ээлжлэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Хил хамгаалах ерөнхий газар хариуцаж, үүнд чиглэсэн тодорхой ажлуудыг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан явуулж байна.
– Өнөөдөр алтан мөрдэст генералууд маань батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах хэрэгт төдийгүй улс орныхоо хөгжлийн бүхий л үе шатанд манлайлан оролцож байна …
-Тийм ээ. Монгол Улсад генерал цол олгогдож эхэлснээс хойш 186 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртсэний өдгөө 94 нь энх тунх бөгөөд ажил хөдөлмөрөө гүйцэтгэж байна. Генерал цолтнууд маань удирдан зохион байгуулах авьяас билиг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, үлгэрлэл, манлайллаараа тэргүүлэгчид бөгөөд төр, түмнийхээ энэ их хүндэтгэлийг нэр төртэй дааж яваа цэрэг эрс гэдгийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэх учиртай билээ. Генерал цолтнуудын дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 44 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй бий. Дипломат албанд ажиллаж байгаа болон ажилласан нь ч бас олон. Хамгийн ойрын жишээ дурдахад дэслэгч генерал Д.Даваа, хошууч генерал Т.Бадрал нар Монгол Улсаас ОХУ болон БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудаар, хошууч генерал Р.Сүхбат, хошууч генерал Ж.Бадамбазар нар мөн ОХУ, БНТУ-д эх орон, Зэвсэгт хүчнээ төлөөлж батлан хамгаалахын атташегаар ажиллаж байна. Эдгээр тоо баримт нь Монголын генералууд үндсэн үүргээсээ гадна эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө манлайлан оролцож ирснийг илтгэх учиртай. хүрч байгаа болов уу.
-Монгол генерал төвийн зорилго юу билээ?
-Манай төв үүсэн байгуулагдаад 21 дэх жилтэйгээ золгож байна. Бид нэгдүгээрт, ахмад үеийнхээ түүх, уламжлал, замнал, гавьяат үйлсийг мартагдуулахгүй авч үлдэж, дараагийн хүмүүстээ өвлүүлж өгөх зорилготой. Үүний тулд хүүхэд багачууд, оюутан залуус, албан байгууллагуудад эх оронч үзэл, хүмүүжлийн талаар ярилцлага, лекцийг тогтмол хийдэг. Мөн жилд дор хаяж таван генерал ном бүтээлээ гаргаж байна. Энэ нь өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах, үндсэн байгууллагууддаа мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хоёрдугаарт, генералууд маань айхтар сүрхий цол зүүсэн хэдий ч хүн шүү дээ. Алдаж онох, гуниж гутрахад нь тусалж, дэмжихийн төлөө явдаг. Гуравдугаарт, ижил төсөөтэй байгууллагуудтай хамтарч, үндсэн байгууллагууддаа дэм болох чиглэлээр ажилладаг юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОР
https://gsmaf.gov.mn/gsmaf/onePost/1760
Previous Post

Н.НАГААНБУУ: ИТГЭХҮЙН УХААНД СУРАЛЦАХГҮЙГЭЭР БИД УРАГШЛАХГҮЙ

Next Post

ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх газарт эмчлүүлэгч амиа хорлож, 388 эмчлүүлэгч гавлуулжээ

Next Post
ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх газарт эмчлүүлэгч амиа хорлож, 388 эмчлүүлэгч гавлуулжээ

ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой хүмүүсийг албадан эмчлэх газарт эмчлүүлэгч амиа хорлож, 388 эмчлүүлэгч гавлуулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.