Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон З.Балдандугар ажлаа авсан даруйдаа эмнэлгийн эмч, ажилчдыг “Харъяаллын бус хүн үзэж, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх” шалтгаанаар ажлаас нь халсан гэх хэл, аманд орж байв. Халсан хүний тоо 30 хүрсэн байх.
Өмнө нь З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. Түүнийг томилогдсон даруйд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гарын хүн гэж бичигдэж байлаа. Ажлаа авснаас хойш хэл аманд цөөнгүй орсон. Шинэ жилээр З.Балдандугар нь 80 сая төгрөгийн урамшуулал авах ажилчдын нэрсэд өөрийгөө багтааж, шагнажээ. Ажилчдаа шагнах тушаал гаргахдаа өрийнхөө нэрийг хавчуулж, уг тушаалынхаа дагуу өөрийгөө сайн ажилласан хэмээн дүгнэж 500.000 /таван зуун мянган төгрөг/-өөр шагнасан байна.
Харин их эмч, эмнэлгийн ажилчдыг 300.000 болон 250.000 мянган төгрөгөөр тус, тус шагнажээ. Өөрийгөө эмч, асрагчдаас өндөр дүнгээр шагнасан З.Балдандугар даргын ёс зүйгүй үйлдэл тухайн үедээ олон нийт ихээхэн шүүмжилж байлаа.
Мөн тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж түлээ, нүүрсний хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа тул гэр хороололд амьдардаг эмч, ажилчдад мөнгө олгосон. Бас л өөрийн гаргасан тушаалын дагуу өөртөө 80.000 төгрөгийн түлээ, нүүрсний урамшуулал авсан байдаг. Уг нь З.Балдандугар дарга нь орон сууцанд амьдардаг гэх. Харин гэр хороололд амьдардаг ажилчидтайгаа булаацалдан өөртөө нүүрсний мөнгө цохсон З.Балдандугар даргыг хүмүүс гайхсан. Гэвч ямар ч арга хэмжээ аваагүй, Баянгол дүүргийн ЭМТ-ийн даргаар ажиллаж байна.
Discussion about this post