Энэ оны эхний улирлын байдлаар манай улсад гадаадын 89 улсын 4.4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 118 (2.7%) хүнээр, өмнөх улирлаас 394 (9.8%) хүнээр өсчээ.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 53.6 хувь нь БНХАУ-ын, 5.6 хувь нь ОХУ-ын, 4.8 хувь нь БНСУ-ын, 4.5 хувь нь Австрали Улсын, 3.9 хувь нь Вьетнам Улсын, 3.4 хувь нь АНУ-ын, 3.0 хувь нь Өмнөд Африк Улсын, 3.0 хувь нь БНЭУ-ын, 2.7 хувь нь Филиппин Улсын, 2.2 хувь нь Их Британи Улсын, 1.7 хувь нь Канад Улсын, 1.2 хувь нь Япон Улсын, 10.4 хувь нь бусад улсын харьяат байна.
Тэдний 1.9 (42.7%) мянга нь Улаанбаатарт, 1.4 (31.2%) мянга нь Төвийн бүсэд, 0.8 (17.1%) мянга нь Зүүн бүсэд, 0.3 (6.9%) мянга нь Хангайн бүсэд, 0.09 (2.1%) мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.
Гадаадын иргэдийн 1.6 (36.1%) мянга нь уул уурхай, олборлолтын, 829 (18.7%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 610 (13.8%) нь боловсролын, 540 (12.1%) нь барилгын, 398 (9.0%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 163 (3.7%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 121 (2.7%) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны, 173 (3.9%) нь бусад салбарт ажиллаж байна. Өмнөх улиралтай харьцуулахад боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд 76 (23.6%) хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 141 (20.5%) хүнээр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Discussion about this post