Холливудын удам дамжсан элит гэр бүл болох Майкл Дуглас өөрөөсөө 25 насаар дүү “Багтай Зорро” киноны гол дүр, “Чикаго” киноны туслах дүрээр оскар гардсан бүсгүй Кетрин Зета Жонстой гэрлэж байлаа. Тэд 2000 онд гэрлэсэн. Майкл Дуглас, Кетрин Зета Жонс хоёр 25 насын зөрүүтэй ч, төрсөн өдөр нь нэг 9 дүгээр сарын 25-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Холливудын тогтвортой гэр бүл болох Майкл Дуглас, Кейтрин Зета Жонс хоёр хүү, охин хоёртой. Өнөөдөр охин нь 18 нас хүрчээ. Энэ тухай алдарт жүжигчин Майкл Дуглас “Хонгор минь, аав нь чамд 18 насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Аав нь охиндоо ямар ч залуу бүсгүйд байж болох, тохиолдож болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Би чамд ямар их хайртайг чи мэднэ, би чамаар ямар их бахархаж байгааг, чамайг залуу хатагтай болж өсөхийг чинь харж байгаа аз жаргал минь! Төрсөн өдрийн мэнд Carys! Хайртай шүү!” гэж мэнд хүргэжээ.
Discussion about this post