Ардын дууг эргээд моданд оруулсан “Шуранхай” хамтлагийн бүсгүйчүүд тус тусын замаа хөөгөөд завгүй. Г.Эрдэнэчимэг нөхрөө дагаж, дөрвөн өсгөөд уран бүтээлээсээ хөндийрч, одоо л эргэн орж байна. “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа, нөхөр Д.Жавхаасайхантайгаа хамтран хэд хэдэн цомог, тоглолт гаргаж, нэр хүндтэй ардын болон уртын дуучин болжээ.
Б.Номин-Эрдэнэ бие даасан тоглолтоо хийж, гадаадад цомгоо хэвлүүлэн зарж, олон салбарт хүч үзэж байна. Б.Номин-Эрдэнийн фен, нэг гадаад эр бие муутай тэргэнцэр дээр суудаг гэргийдээ зориулж, тоглолт хийлгэхээр Номинд 50 сая төгрөгийн хандив өгч, уг тоглолтыг нь нутгийн ах Төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулан нижгэр тоглолт хийсэн билээ. Баянхонгороос гаралтай дуучид болох ДБЭТ-ын гоцлол дуучин Ш.Наранчимэг, “Шуранхай” хамтлагийн дуучин, уртын дууч Б.Номин-Эрдэнэ, дуучин Д.Отгонжаргал, Л.Насанбуян дөрөв хамтарч, хоёр өдөр дараалан хонгор нутагтаа тоглосон. Хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд хадамд гарч, хүүтэй болсон Б.Номин-Эрдэнэ ганцаараа амьдарч байх үедээ “эрос” зураг авахуулсан. Уртын дуучид дундаас ийм зоримог шийдэлтэй зураг авахуулсан дуучин үгүй. Юутай ч сайн уртын дуучин, шавилхан боловч галбирлаг биетэй Б.Номин-Эрдэнэ биеийнхээ галбирыг нэвт тодруулсан сайхан төрхөө гэрэл зурагт үлдээж чаджээ.
Discussion about this post