• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Чөлөөт бөхийнхөн Ази аваргаас 10 медаль хүртэв

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/19/2021
in Спорт
0
Чөлөөт бөхийнхөн Ази аваргаас 10 медаль хүртэв

Токио-2020 олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн Казахстан улсын Алматы хотод дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болж, Монгол Улс олимпийн таван эрх авч, нийтдээ долоон эрхтэй болсон билээ. Тэгвэл энэ тэмцээнийг залгуулаад Алматы хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА АЗИДАА ТЭРГҮҮЛЛЭЭ

Бөхийн төрлийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл хоёр өдрийн турш Алматы хотын Балуан Шолак аренад явагдсан. Монгол Улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй багаа бүтэн сойж, хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл хүртэн, нийт долоон медальтай тэмцээнээ өндөрлүүлжээ. Тухайлбал, 55 кг-ын жинд ОУХМ М.Дөлгөөн, 65 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Харин тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ын жинд ОУХМ Х.Болортуяа, 68 кг-ын жинд ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч улс болох БНХАУ, БНАСАУ-ын эмэгтэй бөхчүүд Азийн аваргыг өнжсөн, мөн Япон улс алдартай тамирчдаа илгээсэнгүй. Монголын эмэгтэй тамирчид 173 оноотой багийн дүнгээр түүхэндээ анх удаа тивдээ тэргүүлж, Энэтхэг 168 оноотой, Казахстан 156 оноотой тус тус удааллаа.

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

“Алматы-2021” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, Монгол Улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 74 кг-ын жинд ОУХМ З.Сумъяабазар хүрэл медаль, 92 кг-ын жинд ОУХМ М.Цогтгэрэл мөнгөн медаль, 125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медаль тус тус хүртжээ.

Д.Хүдэрбулга Азийн аваргаас зургаа дахь медалиа хүртсэн бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медаль хүртэж байв. Мөн М.Цогтгэрэл өнгөрсөн жил Азийн аваргаас хүртсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж, мөнгөн медаль хүртсэн юм.

Азийн аваргын эрэгтэй багийн дүнгээр Иран улс 179 оноотой тэргүүлсэн бол тэдний араас Энэтхэг, Казахстан зэрэг улсууд удаалжээ. Харин Монгол Улсын хувьд 98 оноотой багийн дүнгээр долдугаар байрт жагсав.

Монгол улс Азийн аваргаас нийтдээ 10 медаль хүртэж, багийн дүнгээр зургадугаар байр эзлэв.

Алматы хотноо Ази тивийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний үеэр Азийн бөхийн холбооны хурал болж, Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П. Буяндэлгэр Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдсон билээ.

Previous Post

Ханхүү Харри өвөөгөө сүүлчийн замд үдэхээр Америкаас иржээ

Next Post

Нийслэлийн Гаалийн “хурган” дарга 10 кг будаа авлигад аваад баригджээ

Next Post
Нийслэлийн Гаалийн “хурган” дарга 10 кг будаа авлигад аваад баригджээ

Нийслэлийн Гаалийн "хурган" дарга 10 кг будаа авлигад аваад баригджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.