Найруулагч Д.Галбаяр манай нэртэй жүжигчин Г.Дашхүү агсны хүү. Сайхан аавтай Д.Галбаяр бас хүүхний тэнгэртэй. Оюутан байхдаа Аглуугийн эхнэр Н.Оюунчимэгтэй амьдарч, ууган охиноо угтан авсан билээ. Тухайн үедээ СУИС-д олны нүдийг хужирласан сайхан хосууд байсан Д.Галбаяр, Н.Оюунчимэг хоёрын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Д.Галбаяр охиноо ээжид нь өгөлгүй, өөр дээрээ авч үлдсэн сайн аав. Харин дараахан нь “Хөөрхөн” Хулан гэж алдаршсан сайн жүжигчин бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхдийн аав ээж болсон. УДЭТ-т ажиллаж байсан Т.Хулан одоо чөлөөт уран бүтээлч. Нөхрийнхөө студид хамт ажиллаж, киноны продюсерээр ажиллаад амжсан адтай бүсгүй. Найруулагч Д.Галбаярын эхнэр Т.Хуланг “Оюутан байхдаа өлсөөд сонин ахтай суусан” гэсэн тайлбартай зураг цахимаар явсан. Гэхдээ найруулагч Д.Галбаяр эхнэртэйгээ нас чацуу СУИС-д хамт нэг ангид сурч байжээ.
Discussion about this post