УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг гуравдугаар сарын 31-нд суллахаар болсон байна. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, өөрөө өргөдлөө өгч гишүүний бүрэн эрхээсээ татгалзан хагас жил шахуу явсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсных нь дараа цагдан хорьсон юм. Н.Номтойбаярын нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг аав Б.Нямтайшир нь гардаж авч, сонгуулийн сурталчилгааны хугацаанд аав ээж хоёр нь түүний сонгуулийн компанит ажлыг удирдсаж, уулзалтад оролцож явсан.
Н.Номтойбаярыг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 5,5 жилийн хорих ял оноосон. Түүний өмгөөлөгчид бүх шатны шүүхэд хандаж, хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял болгон бууруулж, шийдвэрлэсэн.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2020 оны нэгдүгээр сарын 29-нд намаас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан байдаг.
Түүнийг ялынхаа 50 хувийг эдэлсний дараа магадлангаар суллая гэсэн ч татгалзсан байдаг. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ял эдлэх хугацаа дуусаж байгаа нь үнэн. Улс төрд цөс ихтэй, улстөрчдийн өмнө нугараагүй залуу улстөрч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гарч ирээд хэсэг бужигнуулах нь гэж хүлээж байна.
Discussion about this post