• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дарханы замын хучилтын зузааныг 1 см-ээр багасгаж, 20 сая долларыг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна

admin by admin
03/28/2021
in Нийгэм
0
Дарханы замын хучилтын зузааныг 1 см-ээр багасгаж, 20 сая долларыг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ.  Учир нь  замын далан, суурь, хучилтад гарсан эвдрэлийн нөлөөгөөр машины дугуй хагарах, эд ангиуд эвдрэх, зам тээврийн осол ихээр гарах болсон. Сүүлийн  гурван жилд тус замд 73 хүн амь насаа алдаж, 245 хүн гэмтэж бэртсэн. Дээрх чиглэлийн 204  километр /км/ авто замыг өнгөрсөн 2019 оны зургадугаар сард хааж, 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд нээсэн юм.

Үндэсний аудитын газраас “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замын төсөл”-ийн хэрэгжилтэд 2020 оны есөөс 12 сар буюу 4-хөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд хэд, хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

ЗАМЫН ХУЧИЛТЫН ЗУЗААНЫГ 1 СМ-ААР БАГАСГАЖЭЭ

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км хатуу хучилттай  авто замын хучилтын хийцийн төлөвлөлтөд 2019 онд  өөрчлөлт оруулж, суурь үед 6 см, өнгөн үед 4 см нийт 10 см зузаан асфальт бетон хучилттай хийхээр төлөвлөсөн. Гэтэл зөвхөн өнгөн үед 5 см зузаантай асфальт бетон хучилт хийхээр өөрчлөлт оруулжээ.

 Азийн хөгжлийн банкны зээл,  тусламжийн  хөрөнгөөр  төсөл,  арга  хэмжээг хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гүйцэтгэгчээр шалгаран ажилладаг жишиг бий болоод багагүй хугацаа өнгөрч буй. Тиймдээ ч Дархан чиглэлийн 204 авто замын ажлын таван  багц тус бүрийг  БНХАУ-ын таван өөр аж ахуйн  нэгж хариуцан ажиллаж байна.

20.6 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

Дээрх  таван багц ажлын гэрээний нийт дүн буюу 62.9 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрийн буюу 2019 оны зургадугаар сарын 12,14-ний өдрийн /2654.30 төгрөг/дундаж ханшаар тооцсон  дүн 166.9 тэрбум төгрөг  бөгөөд  энэ  нь  батлагдсан  төсөвт  өртгөөс 52.7 тэрбум төгрөгөөр буурсан.  Мөн төслийн хөрөнгө оруулалтын нийт 83.4 сая ам.долларын санхүүжилтээр авто замын барилга  угсралтын  үндсэн  ажлуудыг  гүйцэтгэхээр  төлөвлөж,  зураг  төслийг  боловсруулж, төсөвт  өртгийг  тооцсон ч  гэрээ  байгуулах  шатанд  энэ  дүнг  62.9 сая ам.доллар  болгож бууруулсан ба дүнгийн зөрүү 20.6 сая ам.долларыг хэрхэн зарцуулах нь тодорхойгүй байна.

 

Previous Post

Жижи Хадид төрөөд 6 сарын дараа “Versace”-ийн шоунд оролцон загварын тайзнаа гарлаа

Next Post

Б.НАГНАЙДОРЖ: “Мандухай сэцэн хатан” кинонд 6000 цэргийг 380 машинд ачиж, зөвхөн жад нь гэхэд л чиргүүлтэй 12 машин болсон

Next Post
Б.НАГНАЙДОРЖ: “Мандухай сэцэн хатан” кинонд 6000 цэргийг 380 машинд ачиж, зөвхөн жад нь гэхэд л чиргүүлтэй 12 машин болсон

Б.НАГНАЙДОРЖ: “Мандухай сэцэн хатан” кинонд 6000 цэргийг 380 машинд ачиж, зөвхөн жад нь гэхэд л чиргүүлтэй 12 машин болсон

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.