Монголын загварын ертөнцөд гахай жилтэй гурван гуалиг бүсгүй байдаг нь Д.Нора, Д.Пүрэвсүрэн, Ч.Содтуяа нар. Загвар өмсөгч Д.Нора ид үеэ европт загвар өмсөж өнгөрөөсөн болохоор Монголын дизайнеруудын холбооноос өгдөг Топ модель гуншингүй. Ч.Содтуяа дэлхийн мисст оролцож ирээд, “Азийн модель” агентлагаа байгуулан багшилсан болохоор мөн л топ модель биш. Юутай ч Д.Нора Топ модель цол гуншингүй ч Азид, бүр Европ хүрч, Миланы загварын шоунд оролцож явсан сайн загвар өмсөгч. Интернэтэд 20 жилийн өмнөх, одоо байгаа зургаа гаргадаг давалгаа үүсээд байна. Энэ давалгаанаас модель Д.Нора хоцорсонгүй. Загварын шоунд одоо ч уригдан оролцдог, MNTM модель шоуны шүүгч Д.Нора энэ 20 жилд огт өөрчлөгдсөнгүй, ясны загвар өмсөгч гэдгээ харууллаа.
Discussion about this post