Диана гүнжийн тухай “Спенсер” нэртэй кино бүтээх зураг авалтын ажил эхэлжээ. Спенсер гэдэг нь Дианагийн эцэг эхээс заяасан нэр, эртний сурвалжит овог. Дианагийн дүрд “Twilight” цувралын од Кристен Стюарт тоглож байгаа. Энэ нь кинонд Диана гүнжид тоглож байгаа зураг нь. Кристен Стюарт Диана гүнжээс ялгагдах юмгүй харагдаж, кино багийнхныг гайхшруулж эхэлжээ. Дүр нь ялгагдах аргагүй адилхан, тэгээд ч тухайн үеийн цуутай бүсгүйн дүрд энэ үеийн цуутай жүжигчин бүсгүй тоглож байгаа болохоор их хүлээлттэй кинонд тооцогдож байна.
Холливудын од, жүжигчин Кристен Стюарт Америк гаралтай алдарт жүжигчин бүсгүй дүрээ сайн бүтээхийн тулд Уэльсийн гүнж Дианагийн Диана дууны өнгө, аялгыг сурахаар багш хөлсөлжээ.
30 настай жүжигчин Кристен Стюарт “Дианагийн амьдрал бол хамгийн гунигтай түүхүүдийн нэг. Би зүгээр л Дианагийн дүр тоглох биш түүнийг үзэгчдэд харуулахыг хүсэж байна” гэжээ. Диана гүнж Английн Хатан хааны гэр бүлд орохоос өмнө Спенсер овогтой байсан. Диана гүнжийн овог болох Спенсер Английн эртний сурвалжит овгийн нэг. Тиймдээ ч “Спенсер” кинонд Диана гүнжийн хунтайж Чарльзтай хамтын амьдралын эхний жилүүд болон Ханхүү Чарльз, хөвгүүдийнх нь тухай голчлон өгүүлэх гэнэ.
Discussion about this post