Зон олны намын дарга Э.Одбаяр Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлаар 12:00 цагаас Төв талбайд мэдэгдэл хийхээр болжээ. Ингэхдээ
– Засгийн газар гадаадад гацсан Монголчуудын зорчих эрхийг хязгаарласан
– Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль удаа дараа зөрчсөн, огцруулах үндэслэл бүрдсэн, Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал зэрэг бусад цаг үеийн асуудлаар нээлттэй мэдээлэл өгөх аж.
Зон олны намын дарга Э.Одбаярыг АН-ын дарга С.Эрдэнийн хүү гэлцдэг. Аав нь Ардчилсан намын дарга байхад өөр нам үүсгэн УДШ-эд бүртгүүлсэн, анх АН-ын дарга С.Эрдэнэ гадаадаас монголчуудыг авчрахад ковидын халдвар зөөлөө гэж эсэргүүцсэн бол хүү нь гадаадад гацсан иргэдийг хамгаалах холбоо байгуулан тэмцэж яваа нь улс төрийн болон хувь заяаны “шоглоом” гэлтэй.
Discussion about this post