• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Сайд нар нь Ерөнхий сайдаа “хамгаалах” гэсэн үг үйлдэл нь засгийн газраа, ерөнхий сайдаа бүр муухай харагдууллаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/11/2026
in Улс төр
0
Сайд нар нь Ерөнхий сайдаа “хамгаалах” гэсэн үг үйлдэл нь засгийн газраа, ерөнхий сайдаа бүр муухай харагдууллаа

Эв нэгдэлтэй гэж гайхуулдаг МАН хагарч 2024 оноос хойш 3 ч танхим сэлгэчихээд байгаа. Хуучны цагт улс төрийн синдром хавар л эхэлдэг байсан бол одоо мөнхөд “улстөр халж” байх болж. Ерөнхий сайдын суудал ороо морин дээр жолоо цулбуургүй мордсоноос ялгаагүй, амархан огцорч мэдэх халгаатай суудал болжээ. Гай болж төсөв дунд “нуугдсан” 3.5 тэрбумын асуудал дэгдэж, Н.Учрал АТГ-ын үүдэнд уурандаа нүүрээ “язав татав хийлгэн” давхиж очиход хүргэв. Олон нийт “3.5 тэрбумыг хэн төсөвт суулгав, ашиг сонирхлын зөрчил биш үү” гэж байхад Ерөнхий сайдын олон улстөрчийн амны уншлага болсон “улстөржилт” гэсэн жижүүрийн үг унагав. Тэр “Төсвийг харлуулах гэсэн оролдлогыг зүгээр хараад суухгүй. Хэн нэгний өгсөн excel файлыг сэвээд байх шаардлагагүй” гэсэн нь нөгөө эзэнтэй пост гэснээс ялгаагүй.

  Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын гадаа хийсэн мэдэгдэлдээ кабинет дотроос өөрийнх нь эсрэг ажилласан уу гэдгийг шалгуулахаа мэдэгдсэн нь анхаарал татав. Засгийн газарт МАН-ын “30”-ын талаас орж ажилласан таван сайд бий. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар. Эхний ээлжид энэ хэдийгээ хардана. Тэрчлэн төсөв оруулж ирсэн Сангийн сайд З.Мэндсайхан, салбарын асуудал нь сөхөгдсөн Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарыг хардах үндэслэлтэй. Үүнийг мэдэрсэн үү, Мэндсайхан, Энх-Амгалан сайд яаран мэдэгдэл хийлээ.

Олон нийтээс эерэг үнэлгээ авдаг Төрийн нарийн бичгийн даргын амнаас гарсан үгний араас Сангийн сайд нь үсрэн гарч ирээд үгүйсгэв. “Тэр нөхөр ямар зорилгоор төсвийн тодотголд байхгүй зүйлийг яриад байгааг мэдэхгүй байна” гэж танхимын тэргүүнээ цээжээрээ хамгааллаа. Гадаадад томилолттой явсан Боловсролын сайд нь яаран ирж, “Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүйг хариуцлагатай хэлье” гэлээ. Сайд нар нь Ерөнхий сайдаа хамгаалах гэсэн үг үйлдэл нь засгийн газраа, ерөнхий сайдаа бүр муухай харагдууллаа. Нэмээд Төрийн нарийн даргаараа туг тахиад өнгөрвөл олон нийт дэмжихгүй болов уу?

Мөн төсвөөс үүссэн энэ маргаанаас харахад Н.Учралын засгийн газар дотроо зөрчил будилаантай, “будаан дээрээ зодоонтой” байгааг харуулав.

Previous Post

Саарал хогийн савны эзнээр Н.Мандуул тодорлоо

Next Post

Сонгогдсон хороо дүүргээрээ үзэгддэггүй Луулайн Хосбаярыг шалгаж байна

Next Post
Сонгогдсон хороо дүүргээрээ үзэгддэггүй Луулайн Хосбаярыг шалгаж байна

Сонгогдсон хороо дүүргээрээ үзэгддэггүй Луулайн Хосбаярыг шалгаж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Сонгогдсон хороо дүүргээрээ үзэгддэггүй Луулайн Хосбаярыг шалгаж байна
  • Сайд нар нь Ерөнхий сайдаа “хамгаалах” гэсэн үг үйлдэл нь засгийн газраа, ерөнхий сайдаа бүр муухай харагдууллаа
  • Саарал хогийн савны эзнээр Н.Мандуул тодорлоо
  • Найз охиныхоо зөвлөснөөр жүжигчин болсон Ү Шиг
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.