Хотын төвөөр саарал хогийн сав гэнэт тавигдсан. Хачирхалтай нь нэг ширхэг нь 56’000’000 сая төгрөгийн үнэтэй хогийн сав гэсэн нь олны нүдийг бүлтийлгэв. Одоогоор 74 ширхгийг 4’144’000’000 тэрбум төгрөгөөр нийслэл хот худалдан авчээ.
Цаашдаа нийслэл даяар байрлуулна гэнэ. Тэгэхээр лав 1000 гаран ширхэг болох байх. Тэгвэл
1000×56’000’000= 56 тэрбум болно гэж тооцоолж байна. Яасан их мөнгөтэй “хулгайчууд” вэ? гээд эзнийг нь хайтал хогийн савын “эзэн”-ээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул тодров.
Н.Мандуул Сангийн яамын хэлтсийн дарга, Эрдэнэс Тавантолгой майнингийн Тэргүүн дэд захирал, 2021 оноос Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд бүтэц хариуцсан захирлаар ажиллаж, Н.Мандуул мөн 2021 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Дараа нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсон ч Н.Мандуул ердөө 46 хоног ажиллаад албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Удалгүй Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ирж төвхнөсөн. Мандуул өндөр боловсролтой залуу ч төсвийн мөнгөөр фитнесст явж, төрсөн биеэ тордсон гэж шүүмжлүүлж байсан билээ.




Discussion about this post