Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, том охинтой нь гэрлэн аав ээж болж, У.Хүрэлсүхийг өвөө болгосон Б.Пүрэвдагва гэж залуу бий. Хүүгүй, хоёр охинтой Ерөнхий сайд хүргэнтэйгээ дотно. Ерөнхий сайд болоогүй байхад хамтдаа мотоциклоор уралдаж, хамтдаа их явдаг байсан. Спорт бараа, пүүзний дэлгүүртэй байсан энэ залуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт Австралид гурван жил халуун ам бүлээрээ амьдарсан. Ерөнхий сайд болсон хойноо ч хүргэнээ хажуугаасаа салгаагүй. Олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээнд хамт явж харагддаг байлаа. Саяхан Б.Пүрэвдагва хадам аавынхаа үүсгэн байгуулсан НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Б.Пүрэвдагва бидний мэдэх “Их тэнгэрийн дүлий”, “Харанхуй засаг” жүжиг зохиолыг бичсэн зохиолч С.Буяннэмэхийн үр удам ажээ.
Өнгөрсөн намар Нийслэлийн МАН-ын хорооны дарга болно гэж шуугиулсан, одоо Улаанбаатар хотын захирагч болно гэж шуугиж эхэллээ. Төрсөн дүү У.Отгонбаяр нь УИХ-ын гишүүн, мах цусаараа холбогдсон хүргэн, амин хайртай зээгийнх нь аав Хотын дарга болно гэвэл ард түмэн хүлээн зөвшөөрөх болов уу? Зарим нь Нямбаа нь дээр байж, Нямбаатараа санаад эхэллээ гэж байсан шүү. Ямар хаант засаглалтай улс биш биз дээ.


Discussion about this post