• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Оны шилдэг” археологич Ч.Баяндэлгэр бусдын нэрээр гэрээ байгуулж мөнгийг өөртөө аван МҮМ-д 13 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/27/2026
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“Оны шилдэг” археологич Ч.Баяндэлгэр бусдын нэрээр гэрээ байгуулж мөнгийг өөртөө аван МҮМ-д 13 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ

Өнгөрсөн оны Монголын археологичдийн судалгааны холбооны “шилдэг судалгаа”-гаар Монголын үндэсний музейн өмнөө барьдаг судлаач Ч.Баяндэлгэрийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд орших Гүн бүрд нуурын гүний ёроолын судалгаа тодорсон. Энэ нь манай улсад хийгдсэн нуурын гүний ёроолын анхны судалгаа гэнэ. Уг судалгааг төрөөс буюу Монголын үндэсний музей 18,2 сая төгрөгөөр санхүүжүүлжээ. Судалгаа 2025 оны 9-р сарын 3-7-ны хооронд долоо хоног явагдаж судалгааны тайлан авагдсан. Гэхдээ прокурорын тогтоосноор нийт зардлаас ердөө 5,9 сая төгрөг нь л судалгаанд зарцуулагдаж бусад нь судалгааны удирдагч Ч.Баяндэлгэрийн хувийн дансаар ороод “дашийн шог” болсон гэнэ. Судалгааны зардал, оролцогцогчдыг музейн захирлын тушаал, тушаалын хавсралтаар баталжээ. Археологич, судлаач, тогооч гээд оролцогч бүртэй гэрээ хийсэн агаад зардал нь музейгээс гарч тухайн гэрээлэгчийн дансанд орсон.

 Тэгвэл Цэнгүүн, Балжинням Энхжаргал, Жамьяан нарт нийт 804 мянган төгрөгийн томилолтын зардал орсон ч Ч.Баяндэлгэр нь уг мөнгийг гаргуулан өөрийн хувийн дансанд авсан баримт тогтоогджээ. Хадам ээж, аавыгаа хүртэл оролцуулаад гэрээ байгуулж мөнгө авсан гэнэ. Машин түрээслэхээр 1,4 сая төгрөгийн гэрээ хийсэн ч мөнгө нь мөн л судалгааны удирдагчийн хувийн дансанд оржээ. Тогоочтой гэрээ хийсэн ч судалгааны багийнхан өөрсдөө ээлжээр хоолоо хийж байсан баримт авагдсан байна. Судалгааны удирдагч нь дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд өдгөө хохирлын хэмжээг зөв тогтоолгох хүсэлт тавьж байгаа аж. Хэдий мөнгийг хувийн дансаар авсан ч эргээд судалгааны зардалдаа зарцуулсан гэж маргажээ. Анх ОБЕГ-ын үндэсний аврах багаар нуурын ёроолын шумбалтыг хийлгэхээр тохирсон ч тэд цагаа болмогц мөнгийг нь бага гэж голоод явахаас татгалзжээ. Ингээд хувиараа шумбадаг Гүррагчаа гэдэг хүнийг олоод шумбуулж 1,6 сая төгрөгийн хөлс өгсөн ч шумбаж байхдаа маш үнэтэй усны гүний хамгаалалттай камерийг нь гээчихжээ. Судалгааны багийнхан “Аврага тосон” амралтын газарт байрлаж хоолны газарт нь нэг сая төгрөгөөр хоол идсэн л гэнэ. Мөн судалгааны ажил дуусаад хонь худалдан авч хорхог хийсэн 200 мянган төгрөгөө ч хасуулах хүсэлтэй байгаа аж. Судалгаанд том доктор эрдэмтэд явах байсан ч “элэг барьсан” хандлага гаргажээ. Аюурсүрэн судалгааны багт орж томилолтын зардлаа авсан ч өмнөөсөө Ганбилэг гэдэг хүнийг 300 мянгаар хөлсөлж явуулаад үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан баримт тогтоогджээ. Шүүх түүнийг иргэний хариуцагчаар татахаар болсон байна. Энэ мэтээр хохирлын хэмжээ багасах нөхцөл байдал тогтоогдсон тул шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагаад байна.

Previous Post

УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Оны шилдэг” археологич Ч.Баяндэлгэр бусдын нэрээр гэрээ байгуулж мөнгийг өөртөө аван МҮМ-д 13 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ
  • УИХ-ын дарга Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
  • Хятад иргэнээс сая юань нэхэж буудан хөнөөсөн ХЭРЭГТ А.Даянтөмөрт 30 хувийг амлаж, А.Тэнгис таван саяар хөлслөгджээ
  • МОСКВАГИЙН КРЕМЛИЙН МУЗЕЙД “ЧИНГИС ХААНЫ ҮР САД: ОРОСУУД БА ДАЯН ДЭЛХИЙ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.