• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/10/2026
in Нийтлэл
0
Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ

Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ

УБТЗ-ийн дарга асан Д.Жигжиднямаагийн хүү Ж.Гарьд 600 мянган доллар угаасан гэх хэрэг шийдэгджээ. Түүнийг аавынхаа албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж олсон “Скай профешнл ложистик” компанийн үйл ажиллагааны орлого болох 600.000 ам.долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор уг мөнгийг  Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өөрийн үүсгэн байгуулсан “Ansu trading limited” компанийн “Emirates NBD Bank PJSC” банк дахь данс руу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.доллар буюу нийт 600.000 ам.долларыг /1.578.924.000 төгрөг/ тус тус шилжүүлсэн гэж тогтоосон. Улмаар “Ansu trading limited” компанийн данснаасаа өөрийн Монголд үүсгэн байгуулсан “Жи ар ди реалти” ХХК-ийн дансанд шилжүүлэн авчээ. Үүний дараа “Ё эс би” ХХК-ийн захирал Д.Б-гийн дансанд шилжүүлж, улмаар түүнтэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 4 дүгээр хороололд, 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 305 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг “Жи ар ди реалти” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авч, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. “Жи ар ди реалти” компанид Ж.Гарьдын хамаатнууд буюу үеэлүүд нь ажилладаг гэнэ. Худалдаж авсан обьект нь зоорьтой таван давхар агаад зочид буудал, караоке, хоолны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөрдөн байцаалтын явцад Ж.Гарьд хоёр хоног цагдан хоригджээ. Тэрээр угаасан 600 мянган доллароо бүрэн буцааж өгөхөө илэрхийлсэн тул хорих ял бус харин 1,6 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял авчээ. Хохирлын хувьд обьектоо зараад 600 мянган доллар 1,5 тэрбум төгрөгийг төлөх гэнэ.

Previous Post

Т.Ариунаа дуусашгүй эрч хүчтэй, дахин давтагдашгүй, гал цогтой дуучин юм аа…

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьд угаасан 600 мянган ДОЛЛАРОО буцааж өгөхөөр болж 1,6 жилийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ
  • Т.Ариунаа дуусашгүй эрч хүчтэй, дахин давтагдашгүй, гал цогтой дуучин юм аа…
  • Айсан ахлах нягтлан бодогч нь хэргээ илчилсэнээр “Номин”-гийн захирлууд “Даланзадгад агуулах худалдаа”-нд 251 саяын “идэлт уулт” явагдсаныг мэджээ
  • “Сайхан сэтгэлт” Ж.Пунцаг 39 сая төгрөгөөр З.Үнэнбатад тусалж гурвантаа “сайн үйл” бүтээсэн үү …
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.