• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Соёлын дэд сайд сан байгуулан, мөнгө босгож гаршив уу?

admin by admin
01/20/2021
in Онцлох мэдээ, Улс төр
0
Соёлын дэд сайд сан байгуулан, мөнгө босгож гаршив уу?

“Хүүхдийн төлөө фонд” НҮТББ байгуулагдахад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр аав ээж хоёр шиг нь хайрлаж ивээв. Засгийн газар Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулахаар шийдэж, 10 тэрбумын санхүүжилт шийдэж өгчээ. Гэтэл тэр орой нь буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд болсон “Бүхнийг хүүхдийн төлөө” хандивын тоглолтын дэлгэц дээр “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын данс тавигдаж байгаад 2.2 тэрбум орчим төгрөгийн хандив цуглуулав. 13 телевиз шууд дамжуулна гэхээр аргагүй том ТББ юм.

“Хүүхдийн төлөө фонд” НҮТББ 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд үүсгэн байгуулжээ. Хамгийн хачирхалтай нь “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын хувьцаа эзэмшигч гурван хүний нэг нь Соёлын дэд сайд Мөнхөөгийн Батбаяр байгаа юм.  Өнгөрсөн 30 жилийг улстөрчид ч алдаа гаргадаг, иргэд ч зүхэж л байдаг. Тэгсгээд мартагддаг. Тэгвэл Соёлын дэд сайд М.Батбаяр шиг сан байгуулж, задарсан үйл ажиллагаа хийж байсан дэд сайд байтугай жинхэнэ сайд үгүй.

Шинэхэн яамны нэр нь тодроогүй Дэд сайдтан сан байгуулаад бүр мэргэшчихжээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр “Зүүн бүс нутаг хөгжлийн сан”, “Их эзэн Чингис хаан сан” гэдэг хоёр сан зэрэг байгуулж, өөрөө Удирдах зөвлөлийн дарга нь болж байжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Соёлын сайд Чулуун тушаал гаргаж 28,5 сая төгрөгийг дэд сайдынхаа санд зориулжээ.  Учир нь “Чингис хаан” музейг хариуцаж буй “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-гээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Дани улсын Үндэсний музей, Оросын Эрмитажид хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үед хамаарах үзмэр, эд өлгийн зүйлийг гэрэл зургийг авах зэрэгт уг хөрөнгийг зарцуулах юм байна. Музей барих тухай яриа гарахаас эхлээд л үзмэрийн тухай, тэр тусмаа Чингис хааных гэх үзмэр байхгүй тухай шуугисан. Тэгвэл дэлхийгээр нэг тарсан хамаарал бүхий зүйлсийх нь хуулбараар музейг үзмэржүүлэх, үүнийг нь дэд сайдын хамаарал бүхий байгууллага гардан хэрэгжүүлэх бололтой.

 Тэрчлэн Чингис хааны музейг нээх нь бүү хэл баригдаж эхлээгүй байхад ерөнхий хариуцагч гэж болох “Чингис хааны өв соёлын хүрээлэн” өөрсдийгөө “мөнхлөөд, магтан дуулаад” эхэлжээ. Өнгөрсөн оны сүүлээр “Чингис хааны өв соёлын хүрээлэн-365 хоног” баримтат кино, ном хийлгэхээр 8,7 сая зарлагаджээ. “Тэнүүн хөгжил” компани тэднийг алдаршуулах юм байна. 2019 онд энэ хүрээлэн   Засгийн газрын тогтоол, БСШУС-ын сайдын  тушаалаар “Чингис хаан” хаадын музейн ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг хариуцахаар байгуулагдсан. Анх Соёлын дэд М.Батбаяр удирдаж байсан бол одоо Н.Саруул орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хэрвээ хүрээлэн энэ эрчээрээ “ажиллавал” их хааны музейгээс илүү алдарших төлөвтэй.

Previous Post

Ковид ба кибер аюулгүй байдал

Next Post

Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа хоёр “Хосбаатар” сан байгуулжээ

Next Post
Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа хоёр “Хосбаатар” сан байгуулжээ

Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа хоёр "Хосбаатар" сан байгуулжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.