• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“ЦЭНХЭР ДУНАЙ”-н ЭРГЭЭС ЭРГЭН ИРСЭН ТҮҮХ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
12/26/2025
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
“ЦЭНХЭР ДУНАЙ”-н ЭРГЭЭС ЭРГЭН ИРСЭН ТҮҮХ
  Өвлийн туйл тохиож нар буцан нялх гурван ес дөнгөж эхэлж буй энэ өдөр нэгэн билэг ерөөлт гэгээн үйлс оршвой.
Өндөр өвөөгийн тухай сонсоогүй монгол хүн цөөн байх. Харин түүний эдэлж хэрэглэж байсан эдлэл хэрэглэлийн тухай мэдэх нэгэн мөн цөөн болов уу?
Нэгэн түүх өгүүлсүү.
1921-1929 онд Монголд амьдарч байсан Унгарын иргэн, инженер Иозеф Гелета одоогийн Төрийн ордны зүүн урд өнцөгт сүндэрлэж байсан “Ардын цэнгэлдэх хүрээлэн” буюу хүмүүсийн хэлж заншсанаар Бөмбөгөр ногоон театрын зураг төслийг гаргасан гэдэг.
Төрийн шагналт нэрт зохиолч, орчуулагч агсан Чойжилын Чимэд гуай “Өндөр Гонгорын тухай олж сонссон минь” тэмдэглэлдээ:
Билгүүн номч Бямбын Ринчен “,,,Бөмбөгөр ногооныг бариулсан Иозеф Гелета гэх унгар инженер, өндөр Гонгорыг ихэд сонирхож зоог барьж байсан хутгыг нь гуйж гэнэ. Тэгсэн Гонгор “,,,Чи миний энэ муугаар яах вэ? Би чамд цайныхаа хутгыг өгье,,,” гээд мөнгөн хэт хутгаа наймаалсан гэнэ. Би өнгөрсөн намар /1963 он/ Унгарт очихдоо тэр хутгыг нь үзсэн. Ёстой нэг хутган жад шиг эд байна лээ,,, хэмээн хуучилжээ.
Төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо
“,,,Хэдэн жилийн өмнө би Унгарт Иозеф Гелета гэх хүний сургийг гаргаж уулзсан юм. Өндөр Гонгорын өнөөх хэт хутга өнгө зүсээ алдаагүй тэнд байж байв. Миний хэрэг зоригийг мэдсэн бололтой Иозеф Гелета гуай “,,,Танай улсын түүхэнд холбогдолтой эд. Энэ дурсгалт хутгыг та ав л даа. Энд байж байхаар эзэн улсынхаа музейд тавигдвал аштай биз дээ,,,” гэж билээ. Тэгээд би тэр хүнийг гомдоохооргүй мөнгө төлөн байж Өндөр Гонгорынхоо хэт хутгыг өөрийн биеэр Үндэсний төв музейд авчирч өгсөндөө,,,” хэмээн хуучилсныг тус тус тэрлэн үлджээ.
Их эрдэмтэн дээдсийн үзсэн, харсан, авчирсан энэхүү ховор хутга нь 3,6 орчим кг жинтэй мөнгө, агар, булигаараар бүтээгдсэн, агар модон хуйны мөнгөн дугтуй дээрээ арван хоёр жил, эвэр угалз хээтэй, сийлбэр мөнгөн тольттой суман модон бариултай ган хутга эдлэл байж. Энэхүү хэт хутга нь Монголын Үндэсний музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна.
Харин өнөөдөр өндөр өвөөгийнхөө өөр нэг хутгыг үзэх харах нэн ховор завшаан тохиолоо.
Ахмад дипломатч Чулууны Дүүжий эрхмийн эрдмийн өргөөнд өндөр өвөөгийн ач хүү, зээ охин, жич охид бид зочлон саатав. Ч.Дүүжий гуай биднийг “Халхын өндөр Гонгорын хүүхдүүд ирлээ” хэмээн хүндэтгэлтэй хүлээн авч найрсаг дотноор зочлон олон сонирхолтой хууч яриа өрнүүлснээр бид хэд оюуны цэнгэл эдлэв ээ…
Ч.Дүүжий гуай Монгол Улсын Гадаад Харилцааны яам, БНХАУ-ын Хөх хот, БНСУ-ын Сөүл, Унгар улсын Будапешт, Австри улсын Вена хотуудад дипломат алба хашиж байсан байна. Түүнийг Унгар улсад дипломат албаа дүүргэсний дараа тэнд сурч, амьдарч байсан хүү нь “Монголын урт хүний хэрэглэж байсан хэт хутга” дуудлага худалдаанд орж байгаа тухай мэдээлэл ирүүлжээ. Ингээд аав хүү хоёр Монголын урт хүний хэт хутгыг дуудлага худалдаанаас авчээ.
Ч.Дүүжий гуайн монголын өв соёл, түүхэн дурсгалт эд өлгийн зүйлийг эх орондоо авчирсан түүх ийм бөлгөө. Биднийг зочлох үеэр тэрээр хэт хутгыг хүндэтгэлтэйгээр залж сертификатыг гарган ,,,,МОНГОЛЫН СУРВАЛЖИТ ТОМ УРТ ХҮН ЭНЭ ХУТГЫГ ЭЗЭМШИЖ БАЙСАН БОЛНО,,, хэмээн мажар хэлнээс хөрвүүлэн дуудаж өгөөд өвөөгийн ач хүү /Д.Давааням/, зээ охин Н.Агаар эгч хоёрт гардуулан өргөв. Хэт хутгыг хүрэн арьсан суман хайрцагт оршоожээ.
Аав хэт хутгыг үзээд ,,,Өвөөгийн хоёр дугаар гарын хутга мөн байна,,, хэмээн өгүүлээд хоолой нь зангирч адис авлаа. Энэ нь ямар утгатай болохыг асуухад, ,,,,Өдөр тутам хэрэглэдэг байсан хутгыг нь ингэж нэрлэдэг тухай хэллээ. Их гүүш Б.Ринчен, академич П.Хорлоо нарын үзсэн, авчирсан /Монголын Үндэсний музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа/ цайны хутга нь нэгдүгээр гарынх гэв. Хоёр дугаар гарын хутга нь хаана байгааг хэн ч мэдэхгүй он удаан жил болсон бөгөөд учир мэдэх хөгшчүүл мөн л гадаадад гарсан тухай хэлж ярьдаг байж.
Дашрамд дурдахад:
/Бидний өвөө Пүрэвийн Гонгоржав 1879 онд төрсөн. 1905 оны үеэс 8-р Богд Жавзандамба Хутагтын дэргэд хүргэгдэж түүний их сангийн нярваар ажиллах болжээ.
1911 онд Монголчууд, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанаар залахад түүний дэргэд үргэлжлүүлэн алба хаажээ.
Богд хааны зарлигаар, Монгол Улсын тусгаар тогтнолыг Орос болон бусад улс, гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх зорилготой Оросын Эзэнт Улсад 1913-1914 онд айлчилсан төрийн айлчлалд Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн бие хамгаалагчаар томилогдон Монголын түүхийн нэн чухал үйл явцад оролцсон байдаг.
Энэ цагаас XX зууны Монголын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Боржигон овогт Төгс-Очирын Намнансүрэнгийн анхны комиссараар /1913-1919 онуудад/ ажиллах болжээ. Энэ утгаараа өвөө П.Гонгоржав нь одоогийн Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн Тусгай Хамгаалалтын газрын ууган ажилтанд тооцогддог билээ.
Улмаар 1919 оноос Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэгч яаманд гаалийн анхны ажилтнаар 1924 он хүртэл ажиллаж байжээ. Мөн энэ утгаараа өвөө П.Гонгоржав нь одоогийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн Ерөнхий газрын ууган ажилтанд тооцогддог байна.
Олноо өргөгдсөн 1911 онд Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад өвөө Пүрэвийн Гонгоржавын Монголын төрд зүтгэсэн түүх хураангуйлан өгүүлэхэд ийн буюу./
Өнөөх алдарт “Улаан хийл” кино лүгээ Халхын өндөр өвөөгийн 2-р гарын хэт хутга, нарт дэлхийн хаагуур хаагуур урт удаан аялсаар эх орон элгэн садандаа эргэн ирэх нь энэ вэ?
Европын зүрх болсон Унгар улс түүний үзэсгэлэнт нийслэл Будапешт, цэнхэр Дунайн эргээс ахмад дипломатч Чулууны Дүүжий, түүний хүү Төвшин нарын сэтгэл, зүтгэл санаачилгаар Халхын өндөр Гонгорын 2-р гарын хэт хутга эх нутагтаа эргэн ирсэн түүх оршвой.
Хосгүй “Үзэсгэлэнт цэнхэр Дунай” аялгуу сэтгэлд яруу эгшиглэнэ.
Ахмад дипломатч Чулууны Дүүжий, түүний хүү Төвшин нарын Монголоо гэсэн сэтгэл, зүтгэл, санаачилгад гүн талархал илэрхийлье.
XYII жарны “Сайжруулагч” хэмээх хар усан бар жилийн
өвлийн эхэн шаргачин гахай сарын цагаан нохой өдөр
2022.12.23
Дээдэст ёсолсон:
Халхын өндөр Гонгорын жич охин Д.Аззаяа М.Одгэрэл
Previous Post

Д.Лодойцамба: ТТАХНЭ ирэх оноос судасны хоёр төрлийн хагалгааг хийж эхлэхээр бэлтгэлээ хангаж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “ЦЭНХЭР ДУНАЙ”-н ЭРГЭЭС ЭРГЭН ИРСЭН ТҮҮХ
  • Д.Лодойцамба: ТТАХНЭ ирэх оноос судасны хоёр төрлийн хагалгааг хийж эхлэхээр бэлтгэлээ хангаж байна
  • Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү
  • Тэрбумтан Билл Экман 99,999 ам.доллар өгсөн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.