Мексикт болсон Miss uneverse тэмцээнд Дани гоо бүсгүй Виктория Кьяэр Теилви шалгарлаа. Тэргүүн мисс 2003 оны 11 сарын 13-нд төрсөн. Биеийн өндөр 180 см, европуудын гоо сайхны стандарт болсон шаргал үс, цэнхэр нүдтэй. Тэрбээр багадаа архи, хар тамхи мансууруулах бодист автсан гэр бүлд өссөн. Анхаарал халамж муу гэр бүлд өссөн охидод тохиолддог хүчирхийлэл түүнийг тойроогүй. Багадаа хүчирхийлэлд өртөж байжээ. Тиймээс Данийн гялгар сэтгүүл “Хогон дундаас дэлгэрсэн цэцэг” гэж гарчиглан нийтлэл бичжээ. АУЗ С.Эрдэнэ гуайн бичсэнчлэн “оготнын нүхэн дэх сувд” юм уу даа. Данийн гоо бүсгүй мэргэжлийн бүжигчин бөгөөд Сэтгэцийн эрүүл мэнд, амьтны эрх хамгаалах салбарт амжилттай ажиллаж яваа.
Discussion about this post