• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Д.Хулан: Хүүгээ үнэхээр ганц ширхэг хадаас хулгайлсан бол бид ганц ч хуруугаа хөдөлгөхгүй!

admin by admin
01/08/2021
in Онцлох мэдээ
0
Д.Хулан: Хүүгээ үнэхээр ганц ширхэг хадаас хулгайлсан бол бид ганц ч хуруугаа хөдөлгөхгүй!
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 5 жил 5 сар хоригдох ял сонссон. Хүүгээ саатуулагдсанаас эхлэн олны өмнө гардаггүй ээж Д.Хулан нь ярилцлага өгч, цахимд хаягтай болж хүүгийнхээ төлөө тэмцэж эхэлсэн. Хүүгээ өмөөрсөн ээж ийн бичжээ.
Миний хүүг ЮУ ХИЙСЭН ГЭЖ ХЭН ЯАГААД ЯЛЛААД байгаа юм бэ?
Бид тендер, улсын өмчийг хувьчилж аваагүй, лиценз харийханд худалдаагүй, off-shore бүсэд мөнгө хадгалаагүй! Хадгаламж гэдэг үгийг мартаж эрсдэлээ үүрэн үүрэн Монгол Улсаа хөгжүүлэх үйлдвэрүүд байгуулахын төлөө зээл аван, 30 мянган хүнийг цалинжуулж, 1,3 их наяад төгрөгийн татвар хураамж төлж, явсан газартаа сургууль цэцэрлэг барьж, амьдрал цэцэглүүлэхэд 30 жилээ зарцуулсан.
Миний хүү 2012 онд УИХ-ын гишүүн болсон өдрөөсөө эхлэн шударга ёс, монголын хөгжлийн төлөө ТЭМЦЭЖ ирсэн. Сайд байхдаа хийсэн ажлаас нь зах зухаас дурьдахад Ахмадын Хишиг, Цалинтай ээж, Хүүхэд Настайчууддаа Эмийг хөнгөлөлт гээд хэдэн нүүр хуудас болдог.
Тэгээд яагаад биднийг, бидний үр хүүхдүүдийг гутаан доромжлоод, хонгилоор чирээд, хүүгий маань яллаад байгаа юм бэ???
Ердөө л хийсэн бүтээснээрээ ялгарч, хэнээс ч эмээлгүй, хэнд ч авталгүй, хуулиа сахихыг ам бардам шаардаж чаддаг болохоор, хамтарч хулгай хийдэггүй, Олигарх, АВИЛГАЧДЫН эсрэг дугардаг болохоор яллаж байгаа юмуу?
Миний хүү өөрийгөө юунд буруутгагдаад байгааг мэдэх гэж мөрдөгчөөс тодруулсныг нь “дарамталсан” болгож Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг зөрчин хорьсон. Яллах дүгнэлт ч өгөөгүй шууд анхан шатны шүүхийн хуралдаанд орсон. Дуудахыг хүссэн нэг ч гэрчийг оруулаагүй, нотлох баримт байхгүй байхад “ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР” “ХААЛТТАЙ ШҮҮХ” хурал болсон. Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээх хэрэг нь ХОХИРОЛГҮЙ ХОХИРОГЧГҮЙ, ажлын байр нэмсэн, төлөгддөггүй зээлийг төлөгддөг болгосон.
Миний хүүг ЕС Хүрэлсүхийн захиалгаар Хууль зүйн Сайд асан Нямдорж хууль зөрчин хорьсон талаар хэвлэл мэдээлэлээр одоо хүртэл шуугисаар байна. Харин Ерөнхий сайд хэвлэлийн хурал дээр өөрийх нь хяналтаас гарсан гэдгээ илэрхийлсэн. Арай ч хийгээгүй хэргийн төлөө 5,5 жилийн ял өгнө гэж бодоогүй бизээ. Тэгэхээр Ерөнхий сайдыг өшөө авагч, хонзогногч дүрээр мөнхөлхийг хүссэн Ерөнхийлөгчийн хийж байгаа ажил мэт ойлгогдож байна.
Хүүгээ үнэхээр ганц ширхэг хадаас хулгайлсан бол бид ганц ч хуруугаа хөдөлгөхгүй! Зүрхээ шимшрүүлээд элгээ хатаагаад суухгүй!
Миний хүү, хэвлэл мэдээллийнхэн та нарын ажлыг хүндэтгэн дэмжин, үргэлж нээлттэй байж ирсэн! Шүүх засаглалыг шудрага байна гэж итгэн УИХ Гишүүнээс татгалзаж шалгуулсан.
Одоо та бүхнээс шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулахад дуу хоолойгоо өргөхийг, Шүүх хурлыг ШУУД ДАМЖУУЛАХЫГ хүсэж байна.
Миний хүү Номтойбаярыг ЦАГААТГАХЫГ шаардаж байна!
Мянга мянган хүмүүс миний хүүг дэмжидэгээ илэрхийлсэн. Та бүхний дэмжлэгтэйгээр НОМТОЙБАЯРЫГ ДЭМЖИГСЭДИЙН ХОЛБОО БАЙГУУЛЖ МОНГОЛ ОРНООРОО ЯВЖ ХҮҮГЭЭ ЦАГААТГАХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЭЖ БАЙНА!
Previous Post

Каргогоор ирсэн Ш.Раднээсэдийн эхнэр Солонгост эмчлүүлжээ

Next Post

Ж.ГАНБААТАР БЭРЭЭ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР ТАВЬЖЭЭ

Next Post
Ж.ГАНБААТАР БЭРЭЭ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР ТАВЬЖЭЭ

Ж.ГАНБААТАР БЭРЭЭ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР ТАВЬЖЭЭ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Хүүхдийн баяраар Солонгос одод хандив өргөв
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.