• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Тэрбумтан Жэк Ма сураггүй болжээ

admin by admin
01/05/2021
in Гадаад мэдээ
0
Тэрбумтан Жэк Ма сураггүй болжээ

Хятадын тэрбумтан Жэк Ма Бээжингийн санхүүгийн системийг шүүмжилснээсээ хойш хэдэн долоо хоногийн турш олон нийтэд харагдсангүй. Тэрээр телевизийн “Africa’s Business heroes” нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалтыг шүүх ёстой байсан ч оролцоогүй гэнэ. Тус шоунд Африкийн бизнесмэнүүд 1.5 сая ам.доллартай тэнцэх хувьцааны төлөө өрсөлддөг байна.

Шоуны эцсийн шалгаруулалт 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр болсон ч Жэк Магийн нэр шүүгчдийн бүрэлдэхүүнээс хасагдаж, нэвтрүүлгийн албан ёсны вэб сайт дээрээс зураг нь алга болжээ. Жэк Ма-г яагаад шоуны эцсийн шалгаруулалтыг шүүхээр ирээгүй талаар асуухад “Алибаба” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Жэк Ма захирал ажил ихтэй, шахуу төлөвлөгөөний дагуу ажиллах шаардлагатай болсон тул шүүгчдийн бүрэлдэхүүнд байхаа больсон” гэж тайлбарлажээ.

Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сард улсынхаа удирдагчид болон төрийн банкууд, Бээжингийн санхүүгийн системийг хатуу шүүмжилснийхээ дараа эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж, дарамтанд орсон юм байна. Жэк Ма Шанхай хотод илтгэл тавихдаа Хятадын санхүүгийн зохицуулах тогтолцоог буруушааж, шинэчлэл хийх шаардлагатай гэжээ. Үүнээс хэд хоногийн дараа 37 тэрбум ам.доллартай тэнцэх хувьцааны наймаа зэрэг нь цуцлагдах зэргээр ажил хэрэг асуудалд орж эхэлсэн юм. Хачирхалтай нь тэр үеэс хойш Жэк Ма олны нүдэнд огт харагдсангүй. Нэг үгээр хэлбэл сураггүй алга болжээ.

Мөн өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр эрх баригчид Алибаба компанийг шалгах болсноо зарлаж, мөн Ант группийг өөрсдийн хяналтанд байлгахын тулд бүтцийн өөрчлөлт хийхийг шаардсан байна.

Previous Post

МУГЖ Т.Баясгалан, Стивен Сигалийн гэр бүл 10 сая төгрөг хандивлажээ

Next Post

УИХ-ын гишүүн Д.Батлут дэглэм зөрчиж, дөнгөж төрсөн нярайг эцгээс нь түрүүлэн үнсэж явна

Next Post
УИХ-ын гишүүн Д.Батлут дэглэм зөрчиж, дөнгөж төрсөн нярайг эцгээс нь түрүүлэн үнсэж явна

УИХ-ын гишүүн Д.Батлут дэглэм зөрчиж, дөнгөж төрсөн нярайг эцгээс нь түрүүлэн үнсэж явна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.