Эр нөхөр Доналд Трампыг Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаанд загвар өмсөгч мисс Меланиа Трамп нэг ч загварын сэтгүүлийн нүүрэн дээр гараагүй. Өмнөх тэргүүн хатагтай шиг хандив, буяны ажил гэж нийгмийн зүтгэлтэн шиг ажиллаагүй. Гэсэн хэдий хэдий ч нөхөр Трамп нь “Меланиа бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тэргүүн хатагтай” гэж магтжээ.
ТМөн Трамп өөрийнх нь төр барих хугацаанд эхнэрийг нь эхний нүүрэн дээрээ гаргаагүй сэтгүүлүүдийг “Худал мэдээллийн эх сурвалж” гэж нэрлэсэн байна. Барак Обамагийн засаглалын үед тэргүүн хатагтай Мишель Обама нийт 12 удаа сэтгүүлийн тэргүүн нүүрэнд заларчээ.
Харин Трамп хэт барууны үзэлтэй мэдээллийн эх сурвалж болох Breitbart-ыг “Загварын хэвлэлийн элитүүд АНУ-ын түүхэн дэх хамгийн дэгжин таргүүн хатагтайг дөрвөн жилийн турш огт онцолсонгүй” хэмээн жиргэжээ.
Трампын дэмжигчид ч санал нийлж, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж эхэлсэн байна. Нэг жиргээч “Хохь нь, тэд хэзээ хэзээнийхээсээ ч илүү олон хувь сэтгүүлээ борлуулж болох л байсан юм. Меланиа бол АНУ-ын түүхэн дэх хамгийн хөөрхөн нь, мөн хамгийн дэгжин, хамгийн ухаалаг тэргүүн хатагтай. Тэр бол хамгийн хүнлэг, эрдэнэ мэт, сайхан сэтгэлтэй Ерөнхийлөгчид маань таарах цорын ганц эмэгтэй” хэмээн дэмжжээ.
Discussion about this post