Баянзүрх дүүргийн 13-р хороонд орших “Эм Ай Юу” дээд сургуулийн дотуур байранд 37 настай “хөгшин” хятад оюутан нь “өрөөнд чанга хөгжим тавьж, удаа дараа амгалан тайван байдал алдагдуулсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед гараараа цохиж, ус буцалгагч шидэх зэргээр халдан, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Болсон явдлын тухай хохирогч Ц.Ц нь “…Би өрөөндөө хятад, өвөрмонгол оюутантай хамт байдаг. Тэр хоёр хоорондоо хятадаар ярьж байгаад гэнэт хувцсаа өмсөөд эхэлсэн. Хятад нь өрөөний гэрлийг асаагаад би гайхаад хартал миний нүүр рүү хоёр гараараа маш олон удаа цохисон. Би зугтаад арай гэж шүүгээний хажууд иртэл ус буцалгагч аваад миний толгой руу маш олон удаа цохисон. Ус буцалгагчийг эвдэртэл цохисон. Би зугтаад шүүгээнээсээ дотуур өмдөө авсан. Тэгэхэд ус буцалгагчийн хагарсан хуванцар хэсгээр миний биеийг зүсээд байсан. Өрөөнөөсөө гараад зугтан халтирч унахад нөгөө хятад залуу намайг цохиж, зүссээр байсан …” гэжээ.
Харин өвөрмонгол Тэргүүн/Te rigong/ нь “…Эм Ай Юу сургуулийн дотуур байранд унтаж байхад гаднаас Цэрэнтогтох орж ирээд шууд өрөөний гэрэл асаагаад монголоор хараагаад намайг хятадтай нийллээ гэж доромжилсон. Цэрэнтогтох гар утсаараа дуу чангаар тавихад би чихэвч зүүсэн. Гэнэт тэр хоёр барьцалцаж аваад зодолдохоор нь салгах гэж чадаагүй. Цэрэнтогтох гараараа цохиж нүдний шилийг эвдсэн. Ширээн дээр байсан ус буцалгагчийг Цэрэнтогтохын өөдөөс шидэх шиг болоод дахиад барилцаж авахаар нь би өрөөнөөс гарч бусдадаа хэлсэн. Буцаад ирэхэд тэр хоёр барилцаж авсан хэвээр байсан тул өрөөндөө дахиж ороогүй. Удалгүй манай оюутны байр хариуцсан менежер Наташа Абигаль болон цагдаа ирсэн…” гэжээ.
Хятад шүүгдэгч нь монгол хохирогчид 10 саяыг төлөөд 600 мянгаар торгуулжээ.
()
Discussion about this post