Мөнхийн залуу нас гэгддэг загвар өмсөгч Э.Одгэрэл энэ нас нь 55 хүрч, нэгдүгээр сард төрсөн болохоор монголчуудын тоолол хий насаараа 55 аль хэдийнэ хүрч, тэтгэврийн насандаа хүрлээ. Гэвч гоо сайхны өөрийн гэсэн мэдлэгтэй, тэсвэр тэвчээртэй сайхан бүсгүй Э.Одгэрэл 25 настай бүсгүйчүүдээс илүү гялалзаж, загварын тайзнаас буух байтугай, үнэ ханш нь өссөөр, эрэлттэй модель хэвээрээ байна. Топ моделийн ганц охин Э.Мишээл ОХУ-д их сургууль төгссөн. Сайхан ээжийгээ дууриан төрж, нэг үе залуусын “шүдний өвчин” болж явсан Э.Мишээл хүүхэд залуусын дунд өвлийн өвгөн гэж алдаршсан Ардын жүжигчин Гомбосүрэн гуайн ач хүү Мөнх-Эрдэнээс алмазан бөгж авч, гэрлэх санал тавиулж, өвдөг сөгдүүлж байлаа. Гэвч Ардын жүжигчний ач хүүг тоогоогүй. Москвад их сургууль төгсөөд Монголдоо ирсэн сайхан бүсгүй, нэгэн гэр бүлтэй хүнтэй орооцолдож, хэвлэлээр бишгүй бичигдсэн. Монголын сайхан бүсгүйн сор болсон ганц охины эцсийн сонголт орос залуу байсан. Өнгөрсөн жил Э.Одгэрэлийн охин Э.Мишээл орос залуутай гэрлэж, “мөнхийн залуу” Одгэрэлийг эмээ болгосон. Энэ жилээс орос монгол хос бяцхан үрээ тэвэрсээр Монголд ирж суурьжээ. энэ нь хойд хөршид тархсан коронавирусын халдвараас сэргийлсэн хэрэг гэж хэрэгт дуртай улс ярьж байна.
Discussion about this post