Америкийн жүжигчин Стивен Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа Монголд хүүтэйгээ, Стивен Сигал Америкт байгаа. Үүнээс болж тэднийг салсан тухай яриа гарч, Б.Эрдэнэтуяа энэ талаар тайлбар хийжээ. Тэрээр
-Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий балай нийтлэл яваад байгаа юм байна. Худал мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустайсан даа. Худал мэдээ тараах чинь хуультай шүү дээ.
Хүү бид хоёр Монголдоо амрахаар ирээд хорио цээрийн байдлаас болоод одоог хүртэл буцаж чадахгүй байгаа. Эх орондоо тэр бүр ирээд байдаггүй миний хувьд бол нэг талаараа завшаантай л юм болж байна. Хавар гэхэд хил гааль эрх биш нээгдэх байлгүй дээ.
Энэ дашрамд нэг сайхан мэдээг дуулгахад 30-ны орой хүүхдийн төлөө маш сайхан арга хэмжээ нийт орон даяар маш олон ТВ сувгуудаар шууд цацагдана. Хань бид хоёр энэ арга хэмжээнд оролцож байгаа гэдгээ хэлэхэд таатай байнаа. 30-ны орой телевизийнхээ өмнөөс битгий холдоорой манайхаан!” гэжээ.
Discussion about this post