• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

П.Анужин гишүүнээс бие төлөөлөгч нь “өрөөндөө виски нуусныг чинь илчилнэ” хэмээн гурван сая төгрөг нэхжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ, Шар мэдээ
0
П.Анужин гишүүнээс бие төлөөлөгч нь “өрөөндөө виски нуусныг чинь илчилнэ” хэмээн гурван сая төгрөг нэхжээ

Ийм нэгэн “айхтар” хэрэг гарсан нь саяхан ил болжээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Хүмүүс УИХ-ын гишүүнээс айхаа больжээ” хэмээн гомдоллож байсан нь үнэн аж. Манай “хүчирхэг” эмэгтэй гишүүдийн нэг П.Анужин бие төлөөлөгчдөө дарамтлуулаад сүйд болох шахсан байна. Түүний ажлын алба нь нэг туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгчийн орон тоотой гэнэ. Ингээд  нэг бие төлөөлөгчийн сул орон тоондоо залуу хүн авахаар шийдэж “Ананд адвокадс” хуулийн фирмийн Амарбатаар дамжуулан 2022 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгссөн Батбаатартай уулзжээ. Танилцах уулзалт Засгийн газрын ордны зүүн талын Галерей дэлгүүр доторх “Caffe Bene”-д болсон гэнэ. Ийнхүү Батбаатарыг ажилд авчээ. Гэхдээ тэрээр ердөө 10-аадхан хоног ажиллаад халагдсан байна. Учир нь ажлын албаныхан түүнийг ажлын бүтээмж муу, хувцаслалт, биеэ авч яваа байдал нь бие төлөөлөгч байх боломжгүй, шаардлага хангахгүй байна гэж үзжээ. Ялангуяа үсний засалт нь таалагдаагүй гэнэ. Ажлаас гарахдаа ажлын албыг удирддаг зөвлөхтэй нь тар түр гээд авчээ. Батбаатар ажилласан найм хоногийн цалингаа аваад явсан ч удалгүй П.Анужингийн утас руу “…**** данс руу хурдан 3,0 сая төгрөг хийхгүй бол өрөөндөө нуусан виски, дэлгүүр хэссэн, ажилтай гээд гадагшаа явсан, мөнгө завшсан баримт бичлэг зургийг чинь дэлгэнэ шүү…” гэсэн мессеж явуулж дарамталжээ. Нийтдээ гурван мессэж явуулсан гэнэ. Айсан гишүүн бушуухан цагдаад ханджээ. Мөн сэтгэцийг нь шалгаж өгөхийг хүсжээ. Мөрдөн байцаалтын явцад гишүүний өрөөнд виски бус харин ус, ундаа тараг, чихэр байдаг нь тогтоогджээ. Дэлгүүр хэсээгүй, мөн ажлаа хаяад гадаад яваагүй нь батлагджээ. УИХ-ын болон харьяалагддаг Байнгын хорооны хуралдаа бүрэн суусан гэх баримт авагдсан. Ингээд экс бие төлөөлөгч залууг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэмээн 10 сая төгрөгөөр торгожээ.

Alim.mn ()

Previous Post

ТРАМПААС НЯМБААТАР ХҮРТЭЛ

Next Post

Х.Баттулгын хулгайн аргыг Д.Сумъяабазар хэрэглэж байна

Next Post
Х.Баттулгын хулгайн аргыг Д.Сумъяабазар хэрэглэж байна

Х.Баттулгын хулгайн аргыг Д.Сумъяабазар хэрэглэж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.