Дэд сайд асан Ж.Сауле саяхан Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхболд, С.Батболд, Ж.Эрдэнэбат нарын зургийг тавьж байгаад “Манай намыг хамгийн хүнд үeд ялуулж байсан Намын дарга, Eрөнхий сайдуудын удирдлагын дор ажиллаж байсандаа бахархдаг. Харамсалтай нь нийгэмд зохиомлоор үзэн ядах үзлийг бий болгосон улсуудыг хараад өрөвдөх юм. Цаг хугацаа эд нарыг хэн бэ? гэдгийг харуулах байх. Би хуулийн процeссийг мэдэхгүй юм. Эд нарыг сайн явахад Сайдаа гэж долоочих гээд гүйж явсан улсууд таг! Та дөрөвдтөө эрүүл энхийг хүсьe. ЭР ХҮНИЙ ЗАМЫН ХҮЗҮҮ УРТ…Албан тушаалгүй явсан ч, сайн явсан ч муу явсан ч миний намын дарга, Eрөнхий сайд хэвээрээ” гэж бичсэн нь олны сонирхлыг татаж, хүмүүс “Монгол хүн жудагтай байх хэрэгтэй, урьд хойдохоо мартдаггүй ухаантай сайхан сэтгэлтэй сайд байна, Энэ 4 хүн бидний л дарга Монголын улсын л сайд байсан нь үнэн, журмын нөхдөөс нь ийм сэтгэл зүрх гарахгүй л байгаа шүү, хүн чанартай эмэгтэй” гэж эерэг сэтгэгдэл үлдээжээ.
Юутай ч Ж.Сауле сайд Москвагийн А.С.Пушкины нэрэмжит их сургуулийг төгссөн, оросоор ус цас шиг ярьдаг, казак эмэгтэйчүүдээс хамгийн өндөр албан тушаал хашиж явсан нь үнэн. Ингэхдээ уулаа идлээ, ажил унагалаа гэж хэл аманд ороогүй, ямар ч албанд очсон “яс” ажилладаг сайн талтай, шударга хүн. УИХ-ын сонгууль бүрээр л УИХ-д нэр дэвшинэ гэж улстөр сонирхогчид, тэр тусмаа өлгийчүүд хүлээдэг ч нэр дэвшүүлдэггүй. Гэсэн ч нугардаггүй, ажлаа хийж, хаана ган зуд, үер ус, хөр цасны аюул болно тэнд явж байдаг. Ж.Сауле дэд сайд 2000 оноос төрд ажиллаж, ЗГХЭГ-ын референт, 2008-2012 онд ХХААХҮ-ийн дэд сайд сайдаар ажилласан. Улс төрийн алба хашиж байгаа болохоор намаасаа холдолгүй 2013 оноос МАН-ын Ерөнхий нарийн даргын зөвлөх, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн даргаар ажилласан, намдаа хамгийн их зүтгэсэн эмэгтэйчүүдийн нэг. Тэрчлэн 2016 оноос ХХААХҮ-ийн дэд сайдаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж, хаана л онцгой аюул гарна тэнд явж байсан. Нэгэнт МАН-ын эмэгтэйчүүдээс хамгийн их ажил үйлсээрээ танигдсан, тэгээд ч казак түмний манлайлал болсон эмэгтэйг 2020 онд УИХ-д нэр дэвшинэ гэж хүлээсэн ч бас л нэр дэвшүүлээгүй. Тэр байтугай хийж дадсан, хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлсэн Хөдөө аж ахуйн дэд сайдаас нь буулгалаа. Парламент 65 суудалтай эрх баригч том нам Ж.Сауле дэд сайдыг албанд нь үлдээх, эсвэл нэг ажил өгч болдоггүй юм байх даа гэсэн хүлээлт хүмүүст байдаг ч, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх анзаардаггүй юм болов уу даа. Уг нь Онцгой байдлыг газрыг үүсгэн байгуулсан У.Хүрэлсүх дарга өөрөө зуданд дагуулж явж, яаж ажилладагийг мэдэхийн дээдээр мэдэх ёстой. Ганц Казах түмэн биш нийгэм энэ сайдыг үнэлдэг байсан. Өнгөрсөн 4 жилд аль дэд сайд сайн ажилласан бэ? Гэвэл Саулe дэд сайд гэж захын хүн хариулдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилаа хийж чадаж байгааг дэмжинэ гэсэн яав даа.
Юутай ч Ж.Саулe хууль бус юманд холбогдож байгаагүй, ажлын хариуцлага алдаж байгаагүй. Харин Баян-Өлгийн мафийн толгойлогч Х.Бадeлхан сонгууль болгонд хорлож дэвшүүлэхгүй юм. Учир нь Х.Бадeлханы ах дүүгийн томилгоо ил хэлж шүүмжилдэг ганц хүн болохоор аргагүй биз ээ.
Discussion about this post