• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

АТГ: Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т өглөө

admin by admin
04/28/2024
in Улс төр
0
АТГ: Нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-т өглөө

“Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.

 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг: -Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК нар нүүрс тээвэрлэх, олборлох, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан, мөнгө угаасан хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг ажлын хэсгээс явуулж байна. Одоогийн байдлаар ажлын хэсэгт хэрэг бүртгэлийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, Гааль, АТҮТ-ийн албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүний хариуд хахууль авч, ачаа тээврийн C зөвшөөрөл олгохдоо хахууль авсан нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 85 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. Үүнд: УИХ-ын гишүүн зургаа, ЗТХ-ийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, Аймаг сумын засаг дарга асан дөрөв, ИТХ-ын дарга нэг, УИХ-ын зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, Хил хамгаалах байгууллагын дөрөв, АТҮТ ТӨҮГ-ын дөрвөн албан тушаалтан, Өмнөговь аймгийн газрын даамал хоёр, Боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан долоо, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гурав, Нэр бүхий хуулийн этгээдийн албан тушаалтан 15, хуулийн этгээд 22 тус тус яллагдагчаар татан шалгасан. Өнөөдрийн байдлаар найман яллагдагч цагдан хоригдож байгаа. Улсын хилээр гарахыг хязгаарласан 41 яллагдагч байна гэх тоон мэдээллийг өглөө.

()

Previous Post

Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

Next Post

Социалист үнэ тогтоох комисс

Next Post
Социалист үнэ тогтоох комисс

Социалист үнэ тогтоох комисс

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.