“Эрдэнэс Тавантолгой” ХК-ид онцгой дэглэм тогтоон Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон билээ. Үүнээс хойш 5 сарч өнгөрч, БЭТ хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд хууль зөрчсөн байж болзошгүй хүмүүсийг ажлаас чөлөөлсөн.
Эрдэнэс Тавантолгойд ажиллаж байсан хурган дарга нарын үргүй зарцуулсан, үрэгдүүлсэн захвшсан байж болшгүй гэх асуудлууд хэвлэлээр нэг бичигдэж буй. Оюутны байранд хууршуурдаж явсан нөхөд Эрдэнэс Тавантолгойтой холбогдоод огцом баяжсан гэж харддаг хүмүүс ч бий. Тэднийг ажил үйлсээрээ цойлж, мандуулж мандаж явсан бол ажлаас чөлөөлөхдөө хүрэх нь юу л бол. Нэг нь бүр гадаадад гараад зугтаад явчихсан. “Ор сураггүй явсныг нь бодохоор осолдохгүй зураг л үлджээ”.
Одоо шийртэй эрчүүд эхнээсээ ажлаа өгч байгаад шалгуулна гэж мэдэгдэх болсон. Эхнээсээ УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн хүн гарын 5 хуруунд хүрэх нь…Харин гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-гоос халагдсан улс, өөрийгөө шалгуулж, нэр төрөө цэвэрлэх гээд явах байтугай буцаж ажилдаа орохоор шүүхэд хандаад байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ЭТТ” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Батсайхан, мөн тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга асан З.Амгаланбаатар нар ханджээ.
Энэ талаар өдөр тутмын сонин хэд хэдэн удаа нийтлэл бэлдсэн. Анхаарч, бодож үзмээр юм их байна лээ…
Мөнгө санхүүгийн асуудал боссон нь үнэн. Хуулиар шийдтэл цаг хугацаа орно.
Гэтэл Эрдэнэс Таван толгойгоос ажлаасаа чөлөөлөгдөж, халагдсан хүмүүс эргэж хургаж явна. Нүүрсний асуудал дуусаагүй байхад эргээд Эрдэнэс Тавантолгой ХК-ийг шүүхэд өгч мөнгө нэхэмжилжээ. Үндэслэлгүй ажлаас халагдсан гэж… Гэхдээ энгийнээр бодоход нүүрсний хулгайн хэрэг нэг тийш нь шийдээгүй байхад ингэж мөнгө нэхмээргүй байна. Эрдэнэс Тавантолгойгоос нэхэмжилж буй мөнгө нөгөө л ард түмний татвар төлөгчдийн мөнгө. Энэ янзаараа иргэд Эрдэнэс Тавантолгойгоос ноогдол ашиг авна гэж горьдолтгүй юм байна. Энэ хэдэд эх оронч гэж томруулахаа байг, эр хүний зангараг ч алга уу даа…
()
Discussion about this post