• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

5 хүн нас барж, 397 цагдаагийн алба хаагч бэртсэн 7 сарын 1-нийг бурууг эрх баригчдаас нэхэв

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
5 хүн нас барж, 397 цагдаагийн алба хаагч бэртсэн 7 сарын 1-нийг бурууг эрх баригчдаас нэхэв

Улаанбаатар хотод УИХ-ын сонгуулийн дараах эсэргүүцэл буюу 2008 оны долдугаар сарын 01-ний өдөр болсон үймээний үеэр хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөлөл өнөөдөр /2022.11.07/ “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Энэ үеэр “Тухайн үед цагдаагийн байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүмүүс онц дэглэмтэй холбоотой шийдвэрийг гаргаж, иргэд рүү гал нээх шийдвэрийг өгөх боломжгүй.

Өөрөөр хэлбэл тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр онц байдал зарлах энэ шийдвэрийг гаргасан. Харин Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил тэргүүтэй нөхөд энэ чиглэлийг цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.

Гэвч тухайн чиглэлийг өгсөн эрх баригчид ямар нэгэн шийтгэл хүлээхгүйгээр цагдаагийн байгууллагын генерал, хурандаа нарыг буюу тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудыг шийтгэн шоронд явуулж,  ингээд хариуцлага тооцсон байдлаар үйл явцыг бүрхэгдүүлж, хав дарсан байдаг.

Үндсэндээ гол буруутан нь хэн бэ гэвэл үймээн самууныг өдөөн турхирч байсан тухайн үеийн Ардчилсан намын төлөөллүүд, иргэний хөдөлгөөний нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Иргэний Зориг нам, Бүгд найрамдах намын хэдхэн хүмүүс байгаа гэж үзэж байна.

2008.07.01 | С.Баяр, Ж.Батзандан нарыг ДАХИН ШАЛГУУЛАХЫГ шаардлаа

Энгийн нүдээр харахад улс төрийн тэмцэл юм шиг боловч цаанаасаа зохион байгуулалттай байж болзошгүй ийм үйл явдал болсон.

Мөн дээрээс нь тухайн үед үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчдаас 397 хүн хохирсон байдаг. Тухайн 397 иргэнээс ямар нэгэн байдлаар нас барсан, тухайн үйл явцын дараа бэртэж гэмтэж, насан туршдаа тахир дутуу болсон хүмүүс ч байна. Тухайн үйл явдлын хажуугаар зүгээр явж байсан 5 иргэн буудуулж нас барсан гэх мэт олон хүний амьтай холбоотой олон асуудал байгаа.

Үүнийг ард түмэнд ил болгож, ийм учраас, ийм зохион байгуулалттай болсон бэ, хаанаас бензин, шатах туслах материал гарч ирсэн бэ, иргэдэд мөнгө өгч жагсаасан байж болзошгүй гэдэг зүйлүүд яригддаг. Үүний үнэн мөнийг одоо хууль хяналтын байгууллага тогтоож, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна.

Дээрээс нь Монгол Улсын хосгүй үнэт өв болох Уран зургийн галлерейн өв санд хадгалагдаж байсан бүтээлүүд устсан билээ.

Олон хүний амь нас эрсдэж, иргэдийн машин техник, улсын өмчийг шатаж дуустал нь онц байдал зарлахгүй байж, үүний дараа онц байдал зарлана гэдэг бол хохирогчдын зүгээс сэжиг бүхий таамаг байгаа.

Тэгэхэр одоо хууль хяналтын байгууллагууд гэм буруутай эздийг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

()

Previous Post

Ч.Энхтайван: Хөрөнгө оруулагчдыг луйвардчихаад монголчуудад тохдог этгээдүүдээс болгоомжлох хэрэгтэй

Next Post

Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна

Next Post
Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна

Авто зогсоол ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.