Америкийн тэрбумтан Доналд Трампын анхны эхнэр Ивана Трампыг Чехийн төрийн дээд шагналаар нэхэн шагнажээ. Америк тэрбумтны анхны гэргий асан Ивана өнгөрсөн 7 дугаар сард нас барсан
Доналд Трампын анхны гэргий Ивана Трамп хуучнаар Чехословакт төрсөн, загвар өмсөгч, дуучин. Тэд 1997 онд гэрлэж, 1992 онд гэрлэлтээ цуцлуулжээ. 15 жил амьдарсан хос Дон Трамп, Иванка Трамп, Эрик Трампын ээж аав. Доналд Трампын охин Иванка Трамп “Өнгөрсөн шөнө Прагын шилтгээнд Дон ах бид хоёр ээж Иванагийнхаа нэрийн өмнөөс анхны гавьяаны медалийг Чехийн Ерөнхийлөгч Мило Земанаас гардан авлаа. Ээж маань тэр үеийн Чехословак улсад төрж өссөн, ээж минь Злинд өсөж, Үндэсний шигшээ багт цанаар гулгаж, Прага хотын Чарльз их сургуульд сурч байсан. Тэр амьдралынхаа туршид төрөлх Чех улстай гүн гүнзгий хайр, холбоогоо хадгалсаар ирсэн.
Миний ээжийн эх орноо гэсэн тэр агуу зүрх сэтгэл өнөөдөр хүлээн зөвшөөрөгджээ. Ээж энэ шагналд маш их хүндэтгэлтэй байх байсан гэдгийг мэдэж байна. Бид энд Прага хотод түүний өмнөөс хүлээж авч байна. Ээжийн минь амьдрал, эх орондоо оруулсан хувь нэмрийг хүндэтгэсэн Ерөнхийлөгч Земанд баярлалаа” гэжээ.
()
Discussion about this post