Итаэвонд болсон арга хэмжээний үеэр 154 залуу нас барсан. Тэдэн дотор Солонгосын ирээдүйтэй од залуу нас барсныг мэдээллээ. “Produce 101”-ийн 2-р улирлын жүжигчин Ли Жи Хан болон хөгжөөн дэмжигч Юна Ким нар Итаэвонд болсон баярын үеэр нас баржээ. Тэд хоёулаа 1998 онд төрсөн, 24 настай.
Энэ эмгэнэлт явдал 29-ний өдөр /2022.10.29/ Сөүлийн Ёнсан-гу хотын Итаевон дүүрэгт болсон. Хэллоуины баярыг тэмдэглэхээр 100 гаруй мянган хүн цугларсны улмаас эмгэнэлт хэрэг гарч ирсэн билээ.
Жүжигчин Ли Жи Ханы харъяалагддаг “935 Entertainment” агентлаг өнөөдөр /2022.10.31/ “Эрхэм гэр бүлийн жүжигчин Ли Жи Хан тэнгэрт од болж биднийг орхисон” гэж мэдэгджээ.
Ли Жи Хан 2017 онд -Produce 101- 2-р улиралд амьд үлдэх шалгалтын хөтөлбөрт оролцож, олон нийтэд танигдсан. Эмгэнэлд “Ли Жи Хан бол хүн болгонтой найрсаг, халуун дотно найз байсан бөгөөд тэрээр үргэлж инээмсэглэж, зоригтойгоор биднийг угтдаг, хязгааргүй сэргэлэн, гэнэн жүжигчин байсан” гэжээ.
Мөн мэргэжлийн бейсболын LG Twins болон “Kia Tigers- багийн хөгжөөн дэмжигч Юна Ким мөн Итаевонд болсон баяраар мөн амиа алдсан харамсалтай мэдээ гарлаа.
Энэ сацуу Гамшиг, аюулгүй байдлын эсрэг тэмцэх төв штабаас өнөөдөр өглөөний 6 цагийн байдлаар Итаэвон гамшгийн улмаас нийт 303 хүн гэмтэж бэртсэний 154 нь нас барж, 33 нь хүнд, 116 нь хөнгөн гэмтсэн гэж мэдэгдлээ.
()
Discussion about this post