• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ксения Собчакийн гэрийг нэгжив

admin by admin
10/27/2022
in Гадаад мэдээ
0
Ксения Собчакийн гэрийг нэгжив

Оросын сэтгүүлч, тв, сошиал од Ксения Собчакийн гэрт нэгжлэг хийлээ. Энэ эмэгтэй Анатолий Собчакийн охин. Аав нь Санкт-Петрбург хотын даргаар ажиллаж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Путин түүний цүнх баригч байсан гэж болно. 1990-ээд оны үед Путин түүний орлогч байж, улс төрийн карьерын эхлэлээ тавьжээ. Өчигдөр /2022.10.26/ Собчакийн охин Ксения Собчакийн гэрт Оросын мөрдөн байцаагчид  нэгжлэг хийсэн байна. Энэ үйл явдал улс төрийн хүрээнийхний дунд шуугиан тариад байна.

40 настай телевикийн од Собчак нь нэг үе аавынх нь шадар туслах байсан Путиныг байнга шүүмжилдэг. Гэсэн хэдий ч түүнийг Крмельд үйлчилдэг гэж Оросын сөрөг хүчнийхэн буруутгадаг. Оросын цуутай бүсгүйчүүдийн нэг Ксения Собчак 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж дөрөвдүгээрт жагссан. Харин Ксения Собчакийн улс төрийн энэ үйлдлийг сонгуулийг ардчилсан өнгө аястай болгох гэсэн Путины арга гэж шүүмжилдэг. Санкт Петрбургээс гаралтай Собчакийн тансаг байшин Москвагийн захын дүүрэгт байдаг. Энд нэгжлэг хийсэн мөрдөн байцаагчид Собчакийн хэвлэлийн төлөөлөгч Кирилл Сухановын хууль бус үйлдлийг шалгах зорилгоор Собчакийн гэрийг нэгжсэн гэж мэдэгджээ. Кирилл Сухановыг бусдын эд хөрөнгө дээрэмдсэн хэргээр буруутгаж буй аж.

  Харин Ксения Собчак энэ хэргийг няцаасан бөгөөд хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох гэсэн эрх баригчдын оролдлого гэжээ.

Мөрдөн байцаагчид Собчакийг хэвлэлийн ажилтан Сухановтой хамтарч, залилан мэхлэх ажиллагаанд оролцсон гэж сэжиглэж байна. ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр Собчакийг эх орноосоо зугтсан гэж мэдээлсэн. Тухайлбал, Собчак эрх баригчдыг төөрөгдүүлэхийн тулд Дубай, Туркийн билет захиалсан боловч Беларусь руу явж, тэндээсээ Литва руу явсан гэв. Собчак чухам хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тэрбээр Оросын баячууд, хүчирхэг хүмүүстэй ойр дотно харилцаатай байдаг. Собчак инстаграмд 9.4 сая дагагчтай.

 20-иодхон настай үед нь Оросын Парис Хилтон гэж нэрлэдэг байсан. Түүний гэрт нэгжлэг хийсэн явдал нь Оросын улс төрийн элитүүдэд бүх найдлага тасарсан, амь амиа бодож, Путины савраас зугтаарай гэсэн дохиог өгсөн гэж улс төр судлаач Сергей Марков хэллээ.

Previous Post

АДЫГЕИЙН АРДЫН БҮЖГИЙН «НАЛЬМЭС» ЧУУЛГА МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТОГЛОНО

Next Post

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэнд хүргэе

Next Post
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэнд хүргэе

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн баярын мэнд хүргэе

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.