Монгол Улс, Оросын Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлт ирэх долоо хоног буюу 2022 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Соёлын Төв өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
Уламжлалт ёсоор, баярын арга хэмжээнүүдийн хүрээнд Оросын алдарт хамтлагууд нийслэл хотноо ирэх юм.
Тодруулбал, энэ удаа Адыгей Улсын Ардын бүжгийн эрдмийн «Нальмэс» чуулга болон Красноярск дахь М.С.Годенкогийн нэрэмжит Сибирийн бүжгийн Улсын эрдмийн чуулгын хамтарсан тоглолтыг ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны дэмжлэг дор Холбооны улсын төсвийн соёлын байгууллага «Хөгжмийн болон наадмын хөтөлбөрүүдийн холбооны удирдах газар РОСКОНЦЕРТ» толилуулах бөгөөд Монголын талаас Монгол Улсын Соёлын Элч, МУСГЗ Х.Дамдинсүрэн куратораар ажиллах нь.
Улаанбаатар дахь “Налмес” чуулгын концерт нь Монголын үзэгчдийг Бүгд Найрамдах Адыгей улсын өвөрмөц бүжиг дэглэлтийн урлагийг 86 жилийн турш төлөөлж ирсэн алдарт хамтлагтай уулзуулах болно.
“Нальмес” чуулга нь Хойд Кавказ төдийгүй Оросын Холбооны Улсын хамгийн хурц тод мэргэжлийн бүжиг дэглэлтийн хамтлагуудын нэг юм. Өнгөрсөн жил тэрээр 85 насныхаа ойг тэмдэглэсэн.
Адиге хэлнээс “Налмес” гэдэг нь “үнэт чулуу” хэмээн орчуулагддаг. Тэгээд ч энэ чуулга бол ард түмний үнэлж баршгүй баялаг юм.
1936 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “Налмес” нь Черкесчуудын бүжгийн уламжлалыг анхааралтай, нандигнан хадгалж ирсэн байдаг. Ардын язгуур бүжиг, үндэсний өнгөлөг хөгжим, гайхамшигт хувцаслалт, мэдээж уран бүтээлчдийн хамгийн өндөр ур чадвар чуулгын тоглолт бүрийг өнгөлөг, үзүүштэй баяр болгон хувиргадаг.
Харин Красноярск мужаас ирэх 62 жилийн түүхт М.С.Годенкогийн нэрэмжит Сибирийн бүжгийн Улсын эрдмийн чуулгын тухайд тэрбээр дэлхийн хамгийн 70 гаруй орны хамгийн том тайзнуудаа Красноярскийн хязгаар болон Сибирийн ард иргэдийн өвөрмөц соёлыг танилцуулагч маш сонирхолтой чуулга юм.
ЗХУ-ын Ардын жүжигчин Михаил Годенко болон бусад чадварлаг бүжиг дэглээчдийн тайзнаа тавьсан 20-21-р зууны ардын бүжиг дэглэлтийн шилдэг бүтээлүүд таныг хүлээж байна. М.С.Годенко Енисейн Сибирийн соёл, амьдрал, байгалийн үзэсгэлэнт байдал, энэхүү хатуу ширүүн уур амьсгалтай үзэсгэлэнт газар нутагт амьдарч буй орос хүмүүсийн сэтгэлийн баялагийн талаар өгүүлдэг.
«Годенкогийн» хэмээн алдаршсан хэв маягийг тодотгох шаргал үстэй үзэсгэлэнт охид, цовоо сэргэлэн хөвгүүдийн бүжгийн гялалзсан хэмнэл, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий нарийн үзүүлбэрүүд нь хязгааргүй уудам Сибирийн бусдаас ялгагдах онцгой шинж чанаруудыг тусгасан гайхалтай түүхүүдийг харуулдгаараа онцлог юм. Тиймээс ч 2009 онд тус чуулгад Красноярск мужийн соёлын өвийн онцгой үнэт объектын статусыг олгожээ.
Сануулахад, 2021 онд Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд «РОСКОНЦЕРТ» нь «Алан» бүжгийн чуулга болон Кубанийн казакуудын найрал дууны бүжгийн чуулгын хамтарсан тоглолтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.
Discussion about this post