• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хамтран амьдрагчаа хөнөөж, гэмт үйлдлээ нуухын тулд  цогцсыг шатаажээ

admin by admin
09/19/2022
in Нийгэм
0
Хамтран амьдрагчаа хөнөөж, гэмт үйлдлээ нуухын тулд   цогцсыг шатаажээ

Шийдвэрийн дугаар: 2021.03.17 №352 Шт

Шүүгдэгч Болд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б–г зодож амь насыг нь егүүтгэж, улмаар амь нас нь хохирсоныг бусдаас нуухын тулд хохирогчийн цогцсыг мөчлөн зөөвөрлөж, хээр аваачин шатаажээ.

            Прокурорын газраас Болдыг “хүнийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Болдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин энэ тохиолдолд, “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж дүгнэв.

            Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгодог.

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Болд нь хохирогчийг амьд байхад нь цохих өшиглөх байдлаар гавал ясны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл учруулж, үүний улмаас хохирогч амиа алдсан, талийгаачийн цогцсыг зөөвөрлөн хаяхад цүнхэнд багтаагүй гэх шалтгаанаар цогцсыг мөчлөн зөөж, хээр аваачин бензин асган шатаасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүхээс нас барсан хүний цогцсыг мөчилсөн, шатаасан зэрэг үйлдлийг “хүнийг онц харгис хэрцгий аргаар алах” гэмт хэрэг гэж зүйлчилсэнийг буруу гэж үзэж, зүйлчлэлд өөрчлөлт оруулж,  шүүгдэгч Болдод 20 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

   Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга

Previous Post

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцоно

Next Post

Эхнэр түүний найз эмэгтэйн зургийг сошиал орчинд “санхүү авна” гэсэн зартай байршуулсан иргэнд ял оногдуулав

Next Post
Хамтран амьдрагчаа хөнөөж, гэмт үйлдлээ нуухын тулд   цогцсыг шатаажээ

Эхнэр түүний найз эмэгтэйн зургийг сошиал орчинд “санхүү авна” гэсэн зартай байршуулсан иргэнд ял оногдуулав

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.