Английн шинэ хаан Чарльз хаан ард түмэндээ хандан үг хэлэхдээ бага хүү ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нарт хайртайгаа илэрхийлжээ.
Тэрбээр Букингемийн ордноос үг хэлэх үеэрээ хүү бэр хоёрынхоо Калифорни дахь тэдний хааны бус амьдралыг магтжээ. Түүхэн илтгэлийнхээ үеэр “Би Харри, Меган нар гадаадад амьдарч байгаа тул тэдэнд хайртай гэдгээ илэрхийлэхийг хүсч байна.” гэжээ.
Эмээ, Хатан хааны эрүүл мэнд муудсан тухай мэдээ гарах үед Харри, Меган хоёр аль хэдийн Их Британид байсан. Харри хатан хаан II Элизабет нас барсныг сонсоод Балморал руу яаран очсон бөгөөд Меган үлдэж Виндзор шилтгээн рүү ирсэн юм.
Чарльз хоёр жилийн өмнө хааны гэр бүлийн гишүүний албан тушаалаасаа бууж, Их Британиас гарч Калифорни руу явсан Харри, Меган нартай сүүлийн үед таагүй харилцаатай байсан.
Хаан мөн ууган хүү, ханхүү Уильям болон түүний гэргий Кейтийг Уэльсийн хунтайж, гүнж болгосон байна. Энэ нь Уэльсийн гүнж цолыг Диана гүнжээс хойш анх удаа хэрэглэж байгаа бөгөөд Камила талийгаач гүнжийн хүндэтгэлийн тэмдэг болгон ашиглахгүй гэж үзжээ.
Хаан ууган хүү, өв залгамжлагч Уильямын Шотландын цол хэргэмийг “Надад маш их ач холбогдолтой” гээд түүний дараа Корнуоллын герцог болжээ. Тэрчлэн “Уильямыг Кэтринтэй хамт Уэльсийн шинэ хунтайж, гүнж нар маань үндэсний яриа хэлэлцээг үргэлжлүүлэн сайн ажилаж, удирдан чиглүүлж, хүмүүсийг амин чухал тусламж үзүүлэх боломжтой төв хэсэгт хүргэхэд туслах болно гэдгийг би мэднэ.”
Чарльз үгээ ард түмэндээ хандан хэлэхдээ “Би өнөөдөр гүнээ харамсаж байна. Бүрэн эрхт Эзэн хааны хувьд ард түмэндээ өөрийгөө зориулан, үнэнч байна. Өөрчлөлт, дэвшлийн цаг үед, баяр баясгалан, баяр ёслолын үед, уйтгар гунигтай, алдах үед хэзээ ч татгалздаггүй.”
Хааны шинэ гэргий Камиллад хүндэтгэл үзүүлэхдээ тэрээр нэмж хэлэв: “Би хайрт эхнэр Камиллагийнхаа хайраар дүүрэн тусламжид найдаж байна. 17 жилийн өмнө бид төрийн үнэнч үйлсийг үнэлж, бид лабан ёсоор гэрлэсэн. Тэр шинэ үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, шаардлагад нийцэж, миний түшиг болон маш их найдаж байсан үүрэгт тууштай үнэнч байдлыг авчрах болно гэдгийг би мэдэж байна.”
Зургаан минут үргэлжилсэн илтгэлийн төгсгөлд тэрээр ээж хатан хаан болон талийгаач эцэг хунтайж Филипп хоёрт хандан гайхалтай сэтгэл хөдөлгөм, сайхан үгээр хүндэтгэл илэрхийлэв.
Тэрбээр төгсгөлд нь: “Миний хайрт ээж ээ, та миний хайрт аавтайгаа эргэж уулзаж учрах сүүлчийн гайхалтай аялалаа эхлүүлж байна. Би зүгээр л ингэж хэлмээр байна. Та хоёртоо баярлалаа. Бидний гэр бүл, улс үндэстнүүддээ чин сэтгэлээсээ хандаж, энэ бүх жилүүдэд маш их хичээнгүйлэн үйлчилсэнд тань баярлалаа. Тэнгэр элч нартай хамт ниссж, та минь тайван амгалан байх болтугай.”
Хаан түүхэн албан тушаалд орсноосоо хойш анх удаа олон нийттэй уулзсан бөгөөд ард түмэн баярлаж хашгиран угтан авч, инээмсэглэн, утсан дээрээ зургийг нь авч байв.
Нэгэн эмэгтэй хаан Чарльзын баруун гарыг үнсэх гэж тонгойж, өөр нэг эмэгтэй түүний хацар дээр үнсэж, тоо томшгүй олон хүн гар барьж, Чарльк хаан сайн сайхныг хүссэн хүмүүст талархаж байна.
Камила хатан хаан ээждээ хүндэтгэл үзүүлж үлдээсэн тод өнгийн цэцгийн баглааны том цуглуулгыг үзэхийн хамт хаан нөхрийнхөө араас алсаас дагаж явав.
Discussion about this post