Леонардо Ди Каприо өөрөөсөө дөнгөж 20 шүргэж яваа залуу бүсгүйчүүдийг сонирхож, амрагаараа сонгодог нь тодорхой болсон зүйл. Саяхан Холливудын од Лео найз бүсгүй Камила Морронегоос харилцаагаа тасалж, украин бүсгүйтэй хамт байх болжээ. Камила Морронетой дөрвөн жил үерхсэн энэ жил 25 нас өгсөн тул ийн “халаагаа өгчээ”. Нэрт жүжигчний дараагийн сонголт нь 22 настай Мария Береговая хэмээх украин бүсгүй.
Мария Леонардо Ди Каприогийн хамт Сэнт-Тропед дарвуулт завиар зугаалж яваад олны нүдэнд өртөж, алдартай жүжигчний амраг бүсгүй гэх болсон юм.
Мария Береговая Швейцарьт өссөн бөгөөд аав, ээжээсээ эм тарианы бизнесийг нь өвлөн авчээ. Одоо Лондонд бизнесийн сургуульд суралцаж байгаа. Хэдийгээр 22 настай ч гэрлэж, салаад амжжээ. Салсан нөхөр нь Ливийн алдарт удирдагч агсан Муаммар Каддафигийн ач хүү гэхээр ямархуу бүсгүй болох нь тодорхой.
Тэр сошиалд их идэвхтэй, 62 мянган дагагчтай. Тансаг орчин, сайхан амьдралынхаа зургийг сошиал хаягтаа байнга шахам оруулдаг ч гэлээ хувийн амьдрал, амрагийнхаа талаар огт ам нээдэггүй.
Саяхан оруулсан постных нь дор нэг дагагч “Хонгор минь, хөгширсөнд тооцогдож хаягдахад чинь хоёр жил үлдэж дээ” гэж бичжээ. Мария эдгээр үгсийг зүгээр хараад өнгөрсөнгүй, “Техникийн хувьд ер нь гурван жил надад байна шүү. Тэгэхээр бид зүгээр ээ” гэж хариулжээ. Энэ хариултаараа Мария үнэхээр Ди Каприотой амрагууд гэдгээ нотолсон хэрэг биз.
Discussion about this post