Арлуудын хоорондын гурван километр зайг нэг минутын дотор туулж гүйцэтгэв.
Цаг хүрэхгүй хугацаанд Краснодар – Сочи гэсэн маршрутаар хийсэн нислэгийг дэлхийн хамгийн богино нислэг гэвэл тэр нь том алдаа болно. Үүнээс хамаагүй бага хугацааны нислэг зөндөө байгаа. Жишээлбэл, Конго ба Ардчилсан Конго хоёрын нийслүүдийн хооронд 24 км. Таллинааас Хельсинг хүртэл 100 километрийн замыг онгоц дөнгөж 15 минутад туулсан байдаг.
Гэхдээ Британийн аялагч Ноэль Филипсийн агаараар туулсан зам хамгийн богино нислэг гэсэн цолыг алдахгүй биз дээ.
Видео блогчин Шотландын Папа-Уэстрей ба Уэстрей арлуудын (Оркнейн арлуудын ольтриг) хоорондын нислэгийг харуулав. Нислэг мэдэгдсэн зураглалаар 80 секундын нислэгийг 74 секунд болгож өөрчилжээ. Энэ хугацаанд найман зорчигчтой Britten-Norman Islander компанийн онгоц 2,7 километр замыг туулсан ба нислэг өдөрт хоёр удааа хийгддэг байна.
Их Британийн хойд нутгийн энэхүү нислэгийн секунд бүр нь алт юм. Онгоцны тасалбарт блогчин 17 фунт стерлинг төлжээ.
М.ЦОГТ Inews.mn
Discussion about this post