• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

С.Эрдэнэ: АН дотоод маргаанаа шийдсэн, сөрөг хүчний хувиар сайн ажиллана

admin by admin
06/16/2022
in Улс төр
0

Ардчилсан намаас пүрэв гараг бүрийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалын дагуу цаг үе, намын бодлогын талаар мэдээлэл өглөө.

АН-ын дарга С.Эрдэнэ “Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь эрхзүйн маргаанд цэг тавилаа. Ардчилсан намд хууль эрхзүйн чиглэлийн маргаан үлдээгүй. Өөрөөр хэлбэл бүх зүйл ном журам, хуулийн дагуу шийдэгдсэн. Нэн тэргүүнд Үндэсний бодлогын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Мөн бид сөрөг хүчний намын хувьд идэвхтэй, олон асуудалд анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна.

АН-ын хувьд бүлгийн хэмжээнд ч идэвхтэй сөрөг хүчний түвшинд ажиллаж чадаагүй. Энэ бол өнгөрсөн хугацаан дахь цар тахал, амшгийн хууль, ард иргэдийн аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангахад чиглэж ажилласантай холбоотой юм. Нийгэмд үүсээд буй аливаа хямрал, асуудалд тухайн цаг үеийн эрх баригч хариуцлага хүлээх ёстой ч өөрсдийн алдааг Ардчилсан намд тохох гэж оролддог ба бид үүнд хүлээцтэй, тэвчээртэй байсаар ирсэн ч одоо дуугүй суухгүй. 1990-ээд оноос хойш манай нам хэзээ ч олонх болж, эрх барьж үзээгүй ч ач холбогдолтой шийдвэр гаргаж, арга хэмжээг авч өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадсан.

Өөрсдийгөө АН-ынх гэж нэр зүүж, намын нэр, логог барьж буй хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа зогсоогүй байна.

Хамгийн гол зүйл нь АН дотоод маргаанаа шийдэж чадлаа. Цаашид эв нэгдлээ хамгаалах, гол бүтцийн өөрчлөлтүүдээ хийх ажлууд руу орж байна.

Гурван аймагт нөхөн сонгууль явагдах бөгөөд СЕХ-ноос АН-д ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй, бид өөрсдөө хөөцөлдөж мэдээлэл авч байна. Төрийн бүх шатны байгууллага тэр дундаа СЕХ хэт улстөржсөн байдалтай байна. Намыг нь бүртгээгүй хэр нь нэр дэвшигчийг нь бүртгэсэнд бид захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж цуцлуулсан. Бид хууль эрх зүйн хүрээн ажиллах болно.

Мөн өөрсдийгөө АН-ынх гэж нэр зүүж, намын нэр, логог барьж буй хэсэг бүлэг нөхдийн үйл ажиллагаа зогсоогүй байна. Тэдэнд эрх зүйг нь нотолсон баримт бичиг, тамга тэмдэг гэж байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга нь Ардчилсан намд бий, үйл ажиллагаа хэвийн явж байна” гэв.

Previous Post

Амрагчид Горхи-Тэрэлжийн бүс нутагт жилд дунджаар 3000 тонн хог хаядаг

Next Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй

Next Post
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний бие даасан байдлыг бий болгохгүйгээр хөгжил дэвшил, бүтээн байгуулалт ярих боломжгүй

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.