• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Алина Кабаева Путины гурван хүүхдийг төрүүлсэн гэж мэдээлжээ

ШАР МЭДЭЭ

admin by admin
04/26/2022
in Гадаад мэдээ
0
Алина Кабаева Путины гурван хүүхдийг төрүүлсэн гэж мэдээлжээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин алдарт гимнастикч, олимпын аварга Алина Кабаевагаас төрсөн гурван хүүхэдтэй гэж АНУ-ын Wall Street Journal  /WSJ/ мэдээлжээ.

Путин болон Кабаева нарын харилцаа Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн хориотой сэдэв байсаар ирсэн юм. 38 настай Алина Кабаеваг  Оросын Ерөнхийлөгчийн найз бүсгүй, Ерөнхийлөгчийн гурван хүүхдийг төрүүлсэн бөгөөд Путины хилийн чанад дахь хувийн хөрөнгийг нь нуун дарагдуулж байна гэж сэжиглэж байгаа гэжээ.

АНУ болон Европын тусгай албаныхны үзэж буйгаар Кабаева нь Швейцарт удаан хугацаанд амьдарчээ. Түүнийг Женев хотод өндөр ханаар хүрээлүүлсэн сууцанд амьдардаг тухай Америкийн албан тушаалтнууд мэдээлсэн байна. Энэ сард Украины эрх баригчид Швейцарийн засгийн газарт Кабаеваг нэвтрүүлэхгүй байх, мөн түүний эд хөрөнгийг хураах тухай шаардлага хүргүүлсэн боловч Швейцарийн эрх баригчид Кабаева тус улсад байгаа гэх нотолгоо алга гэж хариулсан тухай мөн WSJ мэдээлжээ.

WSJ-ын мэдээлснээр Кабаевагийн нэр анх 2001 онд Кремлийн сайтад дурдагдаж байв. 2008 онд “Московский корреспондент” сонин Путин тухайн үед эхнэртэй байсан ч Кабаевад гэрлэх санал тавьсан тухай анх бичиж байсан юм. Гэвч Путин энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн бөгөөд хэд хоногийн дараа тус сонингийн редакц хаагдсан. Энэ үеэр Кабаева спортоо орхин “Единая Россия” намаас гарсан парламентын гишүүн болжээ. 2014 онд тэрээр гишүүн байхаа больж, “Үндэсний медиа групп”-ийн ТУЗ-ийн дарга болсон байна.

Түүнчлэн WSJ-ын бичсэнээр 2013 оноос Кабаева болон түүний хамаатнууд Орост зургаан орон сууц, хоёр байшин болон эдлэн газартай болсон тухай мэдээлжээ. Швейцар, Европ, Америкийн албан тушаалтнуудын мэдээлснээр Кабаева 2015 онд Путины хүүхдийг Швейцарийн дээд зэрэглэлийн эмнэлэгт төрүүлсэн байна. Тухайн үед Путин олны өмнө найм хоног харагдаагүй бөгөөд түүнийг Кабаеватай хамт байсан гэж таамаглаж байжээ. Харин 2019 онд Кабаева Москвад байхдаа ихэр хүүхэд төрүүлсэн тухай “Московский комсомолец” сонины сайтад мэдээлсэн ч мэдээ удалгүй устсан байна. Путины анхны эхнэр энэ тухай мэдээд гэрлэлтээ цуцлуулсан гэдэг.

Previous Post

Өмнөговийн хурган дарга албан тушаалаасаа буухдаа албаныхаа Лексусыг актлуулж 5 саяар авч, амьдрах орчноо сайжруулна гэж 15 сая төгрөг авчээ

Next Post

Шаварт унасан үхрээ гаргах гэж байгаад осолдон, амиа алджээ

Next Post
Шаварт унасан үхрээ гаргах гэж байгаад осолдон, амиа алджээ

Шаварт унасан үхрээ гаргах гэж байгаад осолдон, амиа алджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.